Search

“АНУ газар хөдлөлтөд нөлөөлдөг” гэх агуулга нь хуйвалдааны онол

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1973

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хэдхэн хоногийн өмнө Венесуэлд маш хүчтэй газар хөдлөлт болж 100.000 хүн амь эрсэднэ гэж тооцоолол гарсан байна. Гэтэл Уго Чеваз аль эрт Америкчууд Ираныг эзлэн авахын тулд байгалийн гамшиг газар хөдлөлт үүсгэх хүчтэй технологи үйлдвэрлэснийг хэлж байж. Венесуэлд газар хөдлөхөөс өмнө тэнгэрт сонин үзэгдэл болсон гэнэ. Ерөнхийлөгчийг нь барьж” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Америк газар хөдлөлт үүсгэх технологитой” гэх агуулга нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох үед дахин сэргээж түгээдэг байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дурдсан HAARP төсөл нь агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явдлыг судалдаг ба хэрэглэдэг радио долгион нь  дэлхийн царцдас, доод давхаргад нөлөөлөх боломжгүй юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 30-нд Tseren Enebish нэртэй хаягаас “Хэдхэн хоногийн өмнө Венесуэлд маш хүчтэй газар хөдлөлт болж 100.000 хүн амь эрсэднэ гэж тооцоолол гарсан байна. Гэтэл Уго Чеваз аль эрт Америкчууд Ираныг эзлэн авахын тулд байгалийн гамшиг газар хөдлөлт үүсгэх хүчтэй технологи үйлдвэрлэснийг хэлж байж. Венесуэлд газар хөдлөхөөс өмнө тэнгэрт сонин үзэгдэл болсон гэнэ. Ерөнхийлөгчийг нь барьж” гэх мэдээлэл (архивласан хувилбар) түгээснийг нийт 780 реакц, 122 сэтгэгдлээр идэвхжүүлж, 114 удаа цааш түгээжээ.

Шалгасан мэдээлэлд “АНУ байгалийн гамшиг газар хөдлөлт үүсгэх хүчтэй технологи үйлдвэрлэсэн” гэж дурдсан. Энэ нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. 2010 онд  Венесуэлийн удирдагч агсан Уго Чавес “Хаитид болсон газар хөдлөлтийг HAARP эсвэл үүнтэй төстэй хөтөлбөр өдөөсөн” гэж хэлснээс  үүдэн “Америк улс технологи ашиглан газар хөдлөхөд нөлөөлдөг” гэх  ойлголт газар авсан. Хүчтэй газар хөдлөлт болох бүрт уг агуулгыг сэргээж дахин түгээдэг байна. 2026 оны 06 дугаар сарын 24-25-ны хооронд Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа “Америк газар хөдлөлт үүсгэсэн” гэх агуулга сэргэж, сошиал орчинд өргөн тархжээ.

High Frequency Active Autotal Research Program (HAARP) буюу Өндөр давтамжит идэвхтэй  туйлын туяаны судалгааны төсөл нь 1993 онд АНУ-ын Аляска мужид байгуулагдсан. Анх АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон Тэнгисийн цэргийн флот удирддаг байсан бол хожим 2015 онд Фэрсбанк дахь Аляска Их сургуулийн удирдлагад шилжсэн байна. Тус төсөл нь ионосфер буюу агаар мандлын 60-100 км-ийн өндөрт орших давхаргыг судалж, харилцаа холбоо байршлын системд хэрхэн нөлөөлдгийг шинжилдэг. Мөн туйлын туяа, нарны дэлбэрэлт зэрэг байгалийн үзэгдлийг судалдаг аж. Төв Европын дижитал медиа ажиглалтын төвөөс (EDMO) “HAARP төсөл нь ямар нэг нууц зэвсэг биш бөгөөд, ашигладаг технологи, тоног төхөөрөмжүүд нь дэлхийн литосфер буюу чулуун мандалд нөлөөлөх бодит хүчин чадал, физик боломжгүй” хэмээн мэдээлжээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Испанийн Chequeado баримт шалгах төв болон AFP баримт шалгах төвөөс ижил агуулга бүхий мэдээллийг шалгаж газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдлийг технологиор үүсгэх боломжгүй тухай мэдээлсэн. HAARP-ын захирал Жессика Мэттьюс AFP агентлагт “Манай байгууламж нь цаг агаарын үзэгдлийг бий болгох, эрчимжүүлэх, эсвэл газар хөдлөлтийг өдөөж, хүчийг нь нэмэгдүүлэх ямар ч боломжгүй. Манай судалгааны тоног төхөөрөмжүүд дэлхийн цаг агаарыг тодорхойлдог агаар мандлын давхаргад шингэхээргүй давтамжтай радио долгионыг дамжуулдаг” хэмээн мэдэгджээ.

Венесуэл улс газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддог бөгөөд эсрэг чиглэлд шилжин хөдөлж, газар хөдлөлтийн даралт, хуримтлалыг үүсгэж байдаг Карибын болон Өмнөд Америкийн тектоник хавтангуудын зааг орчимд байрладаг. Венесуэлийн Газар хөдлөлтийн судалгааны сангаас мэдээлснээр “Нийт хүн амын ойролцоогоор 80 хувь нь газар хөдлөлтийн өндөр аюултай бүсэд амьдарч байна” хэмээжээ.

HAARP төслийн албан ёсны вэбсайт дахь асуулт хариултын хэсэгт тус судалгааны байгууллагын ашигладаг радио долгио нь зөвхөн агаар мандлын дээд давхарга болох ионосфертэй харилцан үйлчлэлд ордог бөгөөд цаг агаарын үзэгдэл явагддаг тропосфер, стратосфер зэрэг доод давхаргуудад огт нөлөөлдөггүй хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, HAARP нь газар хөдлөлт, хар салхи, үер зэрэг байгалийн үзэгдлийг үүсгэх эсвэл хүчийг нь нэмэгдүүлэх чадамжгүй юм. HAARP-аас цацагдаж буй дохиолол нь зөвхөн агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явцыг судлах зориулалттай бөгөөд дэлхийн царцдас болон газар хөдлөлтийг үүсгэдэг геологийн үйл явцад нөлөөлөх ямар ч физик боломжгүй.

Дүгнэлт

“Америк газар хөдлөлт үүсгэх технологитой” гэх агуулга нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох үед дахин сэргээж түгээдэг байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дурдсан HAARP төсөл нь агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явдлыг судалдаг ба хэрэглэдэг радио долгион нь  дэлхийн царцдас, доод давхаргад нөлөөлөх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хэдхэн хоногийн өмнө Венесуэлд маш хүчтэй газар хөдлөлт болж 100.000 хүн амь эрсэднэ гэж тооцоолол гарсан байна. Гэтэл Уго Чеваз аль эрт Америкчууд Ираныг эзлэн авахын тулд байгалийн гамшиг газар хөдлөлт үүсгэх хүчтэй технологи үйлдвэрлэснийг хэлж байж. Венесуэлд газар хөдлөхөөс өмнө тэнгэрт сонин үзэгдэл болсон гэнэ. Ерөнхийлөгчийг нь барьж” гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document