Search

Бага мөнгөөр өндөр дүнтэй хожил авах боломжтой хэмээн хуурч, цахим мөрийтэй тоглоом сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1970

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

High Roller Jackpot нэртэй Фэйсбүүк пэйж “өнгөрсөн долоо хоногийн ялагчид” гэх зурагт хүснэгтийг холбоосын хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Албан ёсны вэбсайт, холбоо барих дугаар, хаяг байхгүй пэйжээс “Өнгөрсөн долоо хоногийн ялагчид” хэмээн өндөр мөнгөн дүнтэй хүснэгт харуулж, иргэдийн анхаарлыг татаж байна. Тус хүснэгтэд саяхан үүсгэсэн хуурамч вэбсайт холбож, түүгээрээ дамжуулан иргэдийг залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 23-нд High Roller Jackpot нэртэй Фэйсбүүк пэйж “өнгөрсөн долоо хоногийн ялагчид” гэх зурагт хүснэгтийг холбоосын хамт түгээжээ.

Түгээсэн хаяг нь тавхан дагагчтай, гаднын холбоо барих дугаар, хаяг оруулсан, пэйжийн нэрээ пост оруулахаас хэдхэн хоногийн өмнө сольсон зэрэг нь хуурамч пэйж, залилангийн постуудад түгээмэл ажиглагддаг шинжүүд юм.

Тус постод хавсаргасан вэбсайт болох “butterflyhunters.shop” гэх вэбсайтыг UrlVoid хэрэглүүрээр шалгахад, тус вэбсайт нь 2026 оны 06 сарын 20-нд буюу үүсээд ердөө 11 хонож байгаа нь залилангийн вэбсайтуудад түгээмэл ажиглагддаг шинж юм.

Хавсаргасан вэбсайтыг UrlVoid хэрэглүүрээр шалгасан нь

Албан ёсны вэбсайт, холбоо барих дугаар, хаяг байхгүй пэйжээс “Өнгөрсөн долоо хоногийн ялагчид” хэмээн өндөр мөнгөн дүнтэй хүснэгт харуулж, иргэдийн анхаарлыг татаж байна. Тус хүснэгтэд саяхан үүсгэсэн хуурамч вэбсайт холбож, түүгээрээ дамжуулан иргэдийг залилж байна.

Дүгнээд хэлбэл, сүүлийн жилүүдэд гаднын орноос өндөр мөнгөн дүн, бэлэг урамшуулал, хөрөнг оруулалт амалсан цахим залилан монгол иргэдийг онилж байна. Иймд та түгээсэн хаягийг өдөр тутамдаа шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

UrlVoid – вэбсайт, холбоос шалгадаг хэрэглүүр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

High Roller Jackpot нэртэй Фэйсбүүк пэйж “өнгөрсөн долоо хоногийн ялагчид” гэх зурагт хүснэгтийг холбоосын хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document