Search

“Гурван ялгааг олоод 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг хожих болно” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1966

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Гурван ялгааг олоод 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг хожих болно” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч хаяг, залилангийн хохирогч болгох зорилготой мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 24-нд Dariimaa Dariimaa нэртэй хуудаснаас “Гурван ялгааг олоод 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг хожих болно” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус пост 3 удаа цааш түгээгджээ.

Их хэмжээний мөнгөн шагнал, урамшуулал өгнө, зээл олгоно, санхүүгийн тусламж үзүүлнэ гэх мэдээллүүдийг тарааж буй хаяг руу орж, өөрийн зургийг ашигласан эсэх, танилцуулга хэсгийг тодорхой бөглөсөн эсэх, тухайн хаягт ямар нэгэн сэжигтэй зүйл байгаа эсэхийг нягталж хэвшээрэй.  

Тухайлбал, шалгасан мэдээллийг түгээсэн “Dariimaa Dariimaa” хаяг нь нийт 2 дагагчтай, мөн танилцуулга хэсэг хоосон байна.

Үргэлжлүүлэн нийтэлсэн постын  дагуу тухайн хаяг руу  чат бичихэд “санхүүгийн хүндрэлтэй тулгарч буй хүмүүсийг дэмжих зорилготой буцаан олгогдохгүй санхүүгийн тусламж, хандив” хэмээн тайлбарлаж байгаа ч аль байгууллагаас санхүүгийн дэмжлэг өгч байгаа эсэх, тухайн хүн өгч байна уу гэх зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Лавшруулан хэрэгтэй мөнгөн дүнгээ хэлэхэд “Манай зээлийн нөхцөлүүд энд байна. Бид таны хувийн зээлийн хүсэлттэй холбоотой таны мессежийг хүлээн авлаа.” хэмээн хариулж байгаа нь эхний бичсэн санхүүгийн буцалтгүй тусламж, хандив  гэдэгтэй холбогдохгүй байна. Мөн ямар банкнаас мэдээлэл хүссэн, тухайн хүн аль банкийг төлөөлж буй эсэх нь тодорхойгүй, нотлох баримт байхгүй байна. 

Аливаа санхүүгийн байгууллага, ажилтан таныг хувийн чат бичээрэй гэж уриалахгүй учир их хэмжээний мөнгө өгнө гэж амлаж буй хэрэглэгчийн нэр, түлхүүр үгээр фэйсбүүкт хайхад тухайн хүн өөр группэд ижил пост оруулсан байна уу, хэр олон давтамжтай оруулсан байна гэдгийг харах боломжтой. Мөн хаяг руу орж хөтөлсөн түүх, постууд, зураг зэргээс  хуурамч хаяг эсэхийг шалгах боломжтой юм.  

Нэмж хэлэхэд, 3 ялгаа олоод 40 сая төгрөгтэй болно гэдэг мэдээлэлд итгэх бодит хэрэглэгч ховор. Харин бүрэн итгээгүй ч сэтгэгдэл бичиж идэвхжүүлж, сонирхсон хүмүүст энэ төрлийн мэдээллийг алгоритмоор харуулж, улмаар хуурамч мэдээллээр залилах оролдлоготой мэдээллүүд байнга харагдаж, хохирогч болох эрсдэлтэй. Иймд бусдыг залилах оролдлоготой энэ мэт мэдээллийг таньж мэддэг байж, цаашлаад  Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн мэдээг репорт хийж заншаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Гурван ялгааг олоод 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг хожих болно” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document