Search

Туркийн Xaura Global компанийн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1963

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Туркийн Xaura Global компанийн тураах шэйк гэх бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Уг бичлэгийг тайлбарт “…Дааврын өөрчлөлт, дотор өөхлөлт, хэвлий таргалалт, эрүүлээр жин хасах шаардлага, Юуч хэрэглээд жин хасахгүй байгаа бодисын солилцооны хямралаас үүдэлтэй таргалалтад маш үр дүнтэй шэйк” гэх мэдээллийг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компанийн сурталчилгаа, Туркийн Xaura Global компанийн сүлжээ маягийн бизнес загвар зэрэг нь бидний өмнө шалгаж байсан Туркийн One more international компанитай төстэй тул сэрэмжлүүлэх үүднээс баримт шалгалтаа хийлээ. Эдгээр бүтээгдэхүүний үр нөлөөг хэтрүүлэн сурталчилж, олон нийтийг төөрөгдүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлдэг үзэгдэл гарсаар байгаа тул хэрэглэгч та бүхэн хэрсүү хандаарай. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулсан тураах бүтээгдэхүүнтэй холбоотой түгээмэл ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр бол зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах зөвлөмж байдгийг эцэст нь онцолъё.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 6-нд Эслэг EP2 элит бүтээгдэхүүн хуудсанаас Туркийн Xaura Global компанийн тураах шэйк гэх бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Уг бичлэгийг тайлбарт “…Дааврын өөрчлөлт, дотор өөхлөлт, хэвлий таргалалт, эрүүлээр жин хасах шаардлага, Юуч хэрэглээд жин хасахгүй байгаа бодисын солилцооны хямралаас үүдэлтэй таргалалтад маш үр дүнтэй шэйк” гэх мэдээллийг оруулжээ. Мөн “Зохион бүтээгч: Dr. Muhammet Bayraktar
(Энэ 2 бүтээгдэхүүнэээр 6 сарын турш хэрэглэж 56 кг жин хассан, патентын эрхтэй бүтээгдэхүүн)”
гэх тодотгол оруулаад олон төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэж жагсаажээ. Харин бичлэгт ярьж буй хүн “Жингээ хасаж чадахгүй, дасгал хөдөлгөөн хийж чадахгүй, юу ч хэрэглээд нэмэргүй байгаа хүмүүст Xaura Global компанийн Монгол улсад албан ёсоор хуулийн дагуу Туркээс оруулж ирж байгаа тураах шэйк болон 3 төрлийн эрүүл мэндийн кофег танилцуулъя” гэжээ. Мөн x-lim нэртэй тухайн бүтээгдэхүүний найрлагад жимнема гэдэг тураах дотор өөх шатаагч, витамины камбожи, витаминууд болон төмөр, цайр байдаг гэжээ. Уг бичлэгийг 347 реакц, 55 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2.8 мянга гаруй шэйр хийжээ.

Тус бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компанийн сурталчилгаа, Туркийн Xaura Global компанийн сүлжээ маягийн бизнес загвар зэрэг нь бидний өмнө шалгаж байсан Туркийн One more international компанитай төстэй тул сэрэмжлүүлэх үүднээс баримт шалгалтаа хийлээ. Эдгээр бүтээгдэхүүний үр нөлөөг хэтрүүлэн сурталчилж, олон нийтийг төөрөгдүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлдэг үзэгдэл гарсаар байгаа тул хэрэглэгч та бүхэн хэрсүү хандаарай.

Туркийн Xaura Global компанийн сайтад сурталчилж буй үр дүнг амлаагүй байна

Туркийн Xaura Global компанийн сайтаас X Lim гэх бүтээгдэхүүний танилцуулгыг харахад дурдсан бодисуудыг найрлагадаа агуулсан гэсэн байна. Гэхдээ дасгал хийхгүйгээр тураана, 1 сар 10 хоногийн дотор 10 кг тураана гэх мэт сурталчилж байгаа шиг үр дүнг амлаагүй байна. Харин “Манай бүтээгдэхүүнүүд эм биш. Эдгээрийг ямар ч өвчнийг эмчлэхэд ашиглаж болохгүй. Манай дилерүүд болон/эсвэл гуравдагч этгээдийн мэдэгдэл нь тэдний өөрсдийн хариуцлага юм. Энэ хүрээнд Компани (X Aura Global) ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн анхааруулга тавьсан байна.

Xaura Global компанийн сайт дахь бүтээгдэхүүний танилцуулга ба анхааруулгыг Google Translate ашиглан орчуулав.

Түүнчлэн тус компани нь бидний өмнө нь шалгаж байсан Xaura наалт гэх бүтээгдэхүүнийг борлуулдаг ба ижил анхааруулгыг тавьсан байна.

“Икс аура глобал нетворк монголиа” ХХК компани Xaura компанийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг ба сүлжээний бизнесийн зарчмаар ажилладаг

“Икс Аура Глабал” нэрээр opendatalab.mn-д шүүхэд Ихбаяр Чинхүү эзэмшигчтэй, 5421128 регистрийн дугаартай “Икс аура глобал нетворк монголиа” ХХК бүртгэлтэй байна. Тус компани үйл ажиллагааныхаа чиглэлд 2024 оны 09 дүгээр сарын 2-нд 86900 кодтой “Эм,эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх /2023.12.28 – 2028.12.28/” гэж авсан байна. 2025 оны 06 дугаар сарын 3-нд нэрээ “Аний -Аня” байсныг “Икс аура глобал нетворк монголиа” болгож өөрчилжээ.

Мөн Ихбаяр Чинхүү эзэмшилтэй 7059713 регистрийн дугаартай 2024 оны 08 дугаар сарын 26-нд байгуулагдсан “ИКСС аура глобал монголиа” ХХК гэсэн бас нэг бүртгэл байна. Гэхдээ энэ компани нь худалдааны чиглэлтэй байна.

Үргэлжлүүлээд энэ нэрээр фэйсбүүкт хайхад илэрсэн Xaura Global Mongolia LLC / Иксс Аура Глобал Монголиа ХХК нэртэй пэйжийн холбоо барих дугаар нь бүртгэл дэх эзэмшигчийн сошиал хаягаар оруулсан заруудад байгаа нь компанийн албан ёсны хаяг болохыг батална.

Цаашлаад тус хаягаар 02 дугаар сарын 18-нд оруулсан постод үүсгэн байгуулагч Гүркан Кандэмир, амбассадор лидер Кадир Еилдиз болон гүйцэтгэх захирал Чинхүү Ихбаяр гэх нэрсийг зурагтай нь тавьж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн комедиан Ганга гол дүрд нь тоглосон “Хичээнгүй” рийл кино гэх цуврал контент бүтээлгэсэн ба Xaura-гийн бүтээгдэхүүнүүдийг сурталчилдаг байна.

Кино контентоор дамжуулан сурталталчлахдаа кофег “дархалаа дэмжиж, элдэв вирусээс хамгаална” гэж яриулжээ.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 2-нд “Xaura Global долоо хоногийн урамшууллын жагсаалтад тэргүүлсэн зөвлөхүүддээ баяр хүргэе” гэсэн тайлбартай пост оруулсныг зургаар хайх аргаар хайхад esrakadirturgutt нэртэй инстаграм хаягаар шилдгээр шалгарсан гэх агуулгатай оруулсан бөгөөд бусад монгол хүмүүс мөн шилдэг жагсаалтад орсон гэх постер байна.

Эдгээр мэдээлэл нь борлуулагчдыг сүлжээ болгон бэхжүүлж, бүтээгдэхүүнээ худалдахдаа оноо авах зэргээр орлогоо нэмэгдүүлдэг бизнес загвартай төстэй ажилладгийг илэрхийлж байна. Хамгийн гол нь үе шат ахиж, дэвшихийн тулд тухайн бүтээгдэхүүнээ хэтрүүлсэн худал сурталчилгааг төрөл бүрээр хийж борлуулдаг.

Сурталчилж буй шэйк, кофе нь богино хугацаанд 10 гаруй кг тураахыг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй

Бид өмнө нь дасгал хөдөлгөөн хийхгүйгээр, кофе уугаад турна гэх мэдээллийг олон судалгаанд тулгуурласан баримтуудаар үгүйсгэсэн. /энд, энд бас энд/

Хурдан хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл бус бөгөөд булчин сулрахцөсний чулуу үүсэххоол тэжээлийн дутагдалд орохбодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй. АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэнгийн сайтад 7 хоногт ойролцоогоор 1-2 фунт буюу 0.5-1кг хасах нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвИх Британийн Үндэсний эрүүл мэндийн албанаас эрүүлээр жин хасахад 7 хоногт 0.5-1 кг жин хасахыг зөвлөсөн байна.

 АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулсан тураах бүтээгдэхүүнтэй холбоотой түгээмэл ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр бол зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах зөвлөмж байдгийг эцэст нь онцолъё.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Туркийн Xaura Global компанийн тураах шэйк гэх бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Уг бичлэгийг тайлбарт “…Дааврын өөрчлөлт, дотор өөхлөлт, хэвлий таргалалт, эрүүлээр жин хасах шаардлага, Юуч хэрэглээд жин хасахгүй байгаа бодисын солилцооны хямралаас үүдэлтэй таргалалтад маш үр дүнтэй шэйк” гэх мэдээллийг оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document