Search

Дундговь аймгийн замыг зассан мэт егөөджээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1961

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дундговь аймгийн Өлзийт суманд явж байна. Цагаан суварга гэх газар чинь энэ шүү дээ…” гэсэн агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Дундговь аймгийн Өлзийт сум явах зам сайхан болжээ” гэх бичлэг егөөдөл юм. Хошигнол хуурамч мэдээлэл болж түгэх тохиолдол элбэг тул бодит байдлыг нягталж, бусдад хуваалцаарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 22-нд Munkhdelger нэртэй хаягаас “Дундговьруу зам сайхан болжээ” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 4,700 гаруй реакц, 13 сэтгэгдлээр идэвхжүүлж, 269 удаа цааш түгээсэн байна. Бичлэгт, “Дундговь аймгийн Өлзийт суманд явж байна. Цагаан суварга гэх газар чинь энэ шүү дээ…” гэжээ.

Шалгасан бичлэгийн хэсгээс screenshot хийж аваад Google хайлтын хэрэглүүр ашиглан хайхад яг ижил өнцгөөс авсан зураг, бичлэгүүд илэрцээр гарч ирлээ. Эдгээрийг нийтэлсэн эх сурвалжууд тайлбар хэсэгт нь “Virgin River Canyon”, “Red Rock Canyon” зэрэг байршлын нэрийг дурдсан байв.

Үргэлжлүүлэн “Virgin River Canyon, Virgin River Gorge” зэрэг түлхүүр үгээр хайлт хийхэд АНУ-ын Аризона ба Юта мужийн хил орчимд байрлах нарийн хавцал бүхий газар байна. Энэ нь шохойн чулуулаг тогтоцтой, геологийн хувьд өвөрмөц хэлбэржилттэй бүс бөгөөд “Interstate 15” хурдны зам уг хавцлаар дамжин өнгөрдөг аж.

Энэ төрлийн мэдээлэл олон нийтэд хор хохирол учруулахгүй байж болох ч ташаа мэдээлэлд итгэгсдийг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс Мета-гийн баримталдаг бодлого дахь “Егөөдөл” гэх шошгыг хэрэглэдэг. Мөн хошигнол хуурамч мэдээлэл болж түгэх тохиолдол элбэг тул бодит байдлыг нягталж, бусдад хуваалцаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Дундговь аймгийн Өлзийт суманд явж байна. Цагаан суварга гэх газар чинь энэ шүү дээ…” гэсэн агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document