Search

Өндөр дүнтэй зээл богино хугацаанд олгоно хэмээн иргэдийн хувийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1958

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өндөр дүнтэй зээл 10-20 минутад олгож байна гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ердөө аравхан дагагчтай, бусдын зургийг ашигласан профайл зурагтай, холбоо барих утасны дугаар, хаяггүй хуурамч пэйжээс өндөр дүнтэй зээл маш богино хугацаанд олгоно хэмээн иргэдийг урхидаж, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 15 болон 25-нд “бэлэн” нэртэй Фэйсбүүк пэйж “өндөр дүнтэй зээл 10-20 минутад олгож байна” гэх агуулгатай пост түгээжээ.

Түгээсэн хаяг нь нээгдээд удаагүй, маш цөөн буюу 10 дагагчтай, бусдын зургийг профайл зурагтаа оруулсан, ямар нэг холбоо барих дугаар, хаяг оруулаагүй зэрэг хуурамч пэйжийн түгээмэл шинжүүдийг агуулж байна.

Түгээсэн постод хавсаргасан сурталчилгааны зургийг шалгавал монгол хэлэнд зохимжгүй үг хэллэг ашигласан, дүрмийн, логикийн алдаатай бичсэн байгаа нь гаднын улсаас орчуулгын хэрэглүүр ашиглан бүтээсэн нь харагдаж байна.

Постод хавсаргасан гүйлгээний баримтад “Сайнбаяр Мягмарсүрэн” хүний нэрийг “Сайнбаяр Мигмарсврен” хэмээн бичсэн байгаа нь хиймэл оюун ухаанаар зураг өөрчлөхөд гардаг түгээмэл текстийн алдааг харуулж байна.

Мөн албан ёсны банк, санхүүгийн байгууллага хэзээ ч хувь хүний мэдээлэл агуулсан гүйлгээний баримтыг ийм “болхи” зургаар сошиал орчинд оруулдаггүй гэдгийг санаарай.

Дүгнээд хэлбэл, маш цөөн дагагчтай, бусдын зургийг ашигласан профайлтай, холбоо барих утасны дугаар, хаяггүй хуурамч пэйжээс өндөр дүнтэй зээл маш богино хугацаанд олгоно хэмээн иргэдийг урхидаж, залилан үйлдэж байна.

Цахим орчинд иргэдийг өндөр дүнтэй зээл, хөрөнгө оруулалт, бэлэг урамшууллаар урхидаж, хувийн мэдээллийг авах тохиолдол түгээмэл байдаг. Иймд та хувийн мэдээллээ өгөхөөсөө өмнө тухайн хаягийг албан ёсны байгууллага эсэх, холбоо барих дугаар, хаягаа оруулсан эсэхийг заавал шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Өндөр дүнтэй зээл 10-20 минутад олгож байна гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document