Search

Хийлдэг тоглоомын осол мэт бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1948

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүүшээ Хятад байна уу, Монгол байна уу, сэрэмж илүүдэхгүй, аюултай юм байна шүү” гэх тайлбартайгаар хийлдэг тоглоом хийсэж, тоглож байсан хүүхдүүд шидэгдэж буйг дүрсэлсэн бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын хэрэглэгчийн нийтэлсэн хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг хуулбарлан авч түгээжээ. Тухайн бичлэг нь бодит бус бөгөөд хэрэглэгчдэд айдас төрүүлэх, бодит бус үйл явдлыг жинхэнээсээ болсон мэт ойлголт өгч, төөрөгдүүлэх эрсдэлтэй. Зарим тохиолдолд энэ төрлийн контентыг ашиглан хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг байна. Үүнээс гадна санаатай болон санамсаргүй байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй тул хиймэл оюунаар бүтээсэн контентод тусгай тэмдэглэгээ зүүхийг Мета компаниас сануулдаг.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 28-нд Б.ГЭРЭЛТЦОЛСОН нэртэй хаягаас “Хүүшээ Хятад байна уу, Монгол байна уу, сэрэмж илүүдэхгүй, аюултай юм байна шүү” гэх тайлбартайгаар хийлдэг тоглоом хийсэж, тоглож байсан хүүхдүүд шидэгдэж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 3,300 гаруй реакц, 277 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,000 гаруй удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг 2026 оны 05 дугаар сарын 07-нд @MingAn-g9b Youtube сувагт “Үхтлээ айлаа: Тоглоомын талбайд гэнэтийн осол гарчээ” гэх хятад хэл дээрх тайлбартай нийтэлжээ. Тус Youtube сувгийн контент бүтээгч өөрийн дүрсийг оруулж, хиймэл оюунаар бүтээсэн бичлэг нийтэлдэг байна. Доорх зурагт шалгасан бичлэг болон @MingAn-g9b Youtube суваг дахь бусад бичлэгийг харьцуулан харууллаа.

Үргэлжлүүлэн тус бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг таних Hive Moderation хэрэглүүрээр шалгахад 85.1 хувийн хиймэл оюунаар бүтээсэн магадлалтай дүн гарлаа.

Дүгнэлт

Гаднын хэрэглэгчийн нийтэлсэн хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг хуулбарлан авч түгээжээ. Тухайн бичлэг нь бодит бус бөгөөд хэрэглэгчдэд айдас төрүүлэх, жинхэнээсээ болсон мэт ойлголт өгч, төөрөгдүүлэх эрсдэлтэй. Зарим тохиолдолд энэ төрлийн контентыг ашиглан хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг байна. Үүнээс гадна санаатай болон санамсаргүй байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй тул хиймэл оюунаар бүтээсэн контентод тусгай тэмдэглэгээ зүүхийг Мета компаниас сануулдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хүүшээ Хятад байна уу, Монгол байна уу, сэрэмж илүүдэхгүй, аюултай юм байна шүү” гэх тайлбартайгаар хийлдэг тоглоом хийсэж, тоглож байсан хүүхдүүд шидэгдэж буйг дүрсэлсэн бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document