Search

“Нямбаа Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа” гэх зургийг хиймэл оюунаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1940

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нямбаа маань Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа…” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хотын дарга асан Х.Нямбаатарын “Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа” гэх зургийг хиймэл оюунаар бүтээжээ. Хэрэв та Facebook, Instagram, Threads зэрэг платформд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээх гэж байгаа бол Meta-ийн олон нийтийн журмыг мөрдөж, “AI label” хэсгийг идэвхжүүлж байгаарай. Ингэснээр бусдыг төөрөгдүүлэх, агуулгын утгыг гажуудуулахаас сэргийлэх юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 6 дугаар сарын 17-нд Гэрэлт-Од Загдаа нэртэй хаягаас “Нямбаа маань Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа…” гэсэн агуулгатай пост түгээжээ. Уг пост 604 реакц, 405 сэтгэгдэл авч, 112 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд хиймэл оюуны аргаар бүтээгдсэн эсэхийг илрүүлэх зориулалттай тусгай хэрэглүүрүүдийг ашигласан. Эдгээр хэрэглүүрүүд нь зураг, бичлэг, текстийн бүтэц, хэв маяг болон мета өгөгдлийг шинжилж, мэдээлэл бодит эсэхийг тодорхойлоход тусалдаг.

Хиймэл оюун таних хэрэглүүрийн үр дүн

Шалгасан мэдээлэлд буй зургийг хиймэл оюун таних hivemoderation хэрэглүүрээр шалгахад 99,6%-тай хиймэл оюунаар үүсгэсэн, зохиомол зураг гэж илэрлээ. Мөн gemini3, grok зэрэг моделийг ашигласан байх магадлалтай гэж дүгнэсэн.

Цаашлаад хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних sightengine хэрэглүүрийг ашиглахад бас л 99%-тай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Өөрөөр хэлбэл, Хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Мөн энэхүү мэдээллийг шалгахдаа агуулгаар бус зөвхөн зургийг нягталсан болно. Учир нь Meta-ийн олон нийтийн журамд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээхдээ “AI label” хэсгийг заавал идэвхжүүлэхийг сануулдаг. Ингэснээр бусдыг төөрөгдүүлэх, агуулгын утгыг гажуудуулахаас сэргийлдэг. Харин шалгасан мэдээлэлд “AI label” шошгыг идэвхжүүлээгүй тул баримтаар шалгав.

Хиймэл оюуны технологийг хуурамч мэдээлэл түгээх, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх, нийгэмд талцал үүсгэх, залилан мэхлэх зорилгоор ашиглах үзэгдэл нэмэгдээд байгаа энэ үед хүлээн авч буй мэдээллээ баримт шалгах анхан шатны гурван аргаар баталгаажуулж байгаарай.

Цахим орчинд УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхийлөгч зэрэг олны танил, нэр нөлөө бүхий хүмүүсийн зураг, бичлэгийг засварлаж, ташаа агуулгатай түгээж, иргэдийг турхирах явдал түгээмэл байдаг. Бид өмнө нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл, Ч.Ундрам нарын зураг, бичлэгт засвар оруулсан мэдээллийг баримтаар шалгаж байсан. ( эндэндэнд, эндээс үзээрэй) Иймд хүлээн авч буй мэдээлэлдээ шүүмжлэлтэй хандаж, нягталж хэвшээрэй.

Дүгнэлт

Хотын дарга асан Х.Нямбаатарын “Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа” гэх зургийг хиймэл оюунаар бүтээжээ. Хэрэв та Facebook, Instagram, Threads зэрэг платформд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээх гэж байгаа бол Meta-ийн олон нийтийн журмыг мөрдөж, “AI label” хэсгийг идэвхжүүлж байгаарай. Ингэснээр бусдыг төөрөгдүүлэх, агуулгын утгыг гажуудуулахаас сэргийлэх юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Нямбаа маань Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа…” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document