Search

Цахилгаан скүүтертэй ослын бичлэг Монголд биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1938

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зам гарч буй хүнийг цахилгаан скүүтерээр мөргөж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэг дээрх осол Монголд болоогүй. Бичлэгийн эх хувилбарыг @neagu_xxl TikTok хаягт Румын хэл дээрх тексттэй нийтэлсэн. Сошиал орчинд нээлттэй нийтэлсэн аливаа зураг бичлэгийг ашиглан болсон газар, үйл явдлыг өөрөөр тайлбарлан гуйвуулж, төөрөгдүүлэх эрдэлтэй. Тиймээс хэрсүү байж, эргэлзээтэй мэдээллийг нягталж хэвшээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 06 дугаар сарын 15-нд North Mongolia нэртэй хуудаснаас “Ямар өөдгүй новш вэ. Энэ аюултай унаагаа бүр мөсөн больчихвол яасан юм бэ” гэх тайлбартайгаар цахилгаар скүүтэр явган хүн дайрч буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 848 реакц, 159 сэтгэгдлээр идэвхжүүлж, 289 удаа цааш түгээжээ. Мөн Цуурхал нэртэй хуудаснаас ижил бичлэгийг “Ийм араатнууд хотын төвөөр бэлчиж байна даа. Хариуцлага хаана байна” гэх тайлбартай оруулсныг нийт 305 реакц, 56 сэтгэгдлээр идэвхжүүлж, 76 удаа цааш түгээжээ.

Бид эл мэдээллийг шалгахдаа баримт шалгах анхан шатны зургаар хайх арга ашиглалаа.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд зургадугаар сарын 10-аас эхлээд өргөн тархсан байна. Тодруулбал, Бишкек, Бразил, Киргизстан, Румын улсын мэдээллийн сайтууд болон хувь хэрэглэгчид сошиал орчинд түгээж, улсынхаа  зам тээврийн дүрэм журам, цахилгаан тээврийн хэрэгслийн зохицуулалтын тухай шүүмжилж бичжээ. Гэвч бичлэгт хаана хийгдсэн тухай бүгд өөр өөр тайлбар оруулсан байна. Тухайлбал, Бразилын OCP news мэдээллийн сайт осол Санта Катарина мужийн Жойнвилл хотод болсон гэж тайлбарласан бол 8TV телевизийн сувагт осол Румынд болсон гэж тайлбарлажээ.

Үргэлжлүүлэн тус бичлэгийн эх хувилбарыг хайлаа. Дийлэнх илэрц 2026 оны 06 дугаар сард байсан бол @neagu_xxl гэх TikTok хаягт бичлэгийг 2026 оны 05 дугаар сарын 01-нд “Эмээ ба скүүтер” гэх Румын хэл дээрх тайлбартай нийтэлжээ. Тус хаягт нийтэлсэн бичлэг эх хувилбар болохыг дараах шинж тэмдгээр баталлаа. Үүнд:

  • Цаг хугацааны дарааллаар хамгийн эхэнд нийтэлсэн.
  • Бичлэгийн дүрслэл, чанар сайн бөгөөд дуу нь сонсогдохуйц байна.
  • Бусад хаягаас бичлэгийн дээд, доод хэсгийг хасаж түгээсэн бол уг хаягт бүтнээр нь оруулсан.
  • @neagu_xxl хаягт шалгасан бичлэгтэй ижил деталь бүхий өөр бичлэг нийтэлсэн.

Доорх зурагт @neagu_xxl TikTok хаягт оруулсан ижил детальтай хоёр бичлэгийн хэсгийг харьцуулан харууллаа.

Дүгнэлт

Шалгасан бичлэг дээрх осол Монголд болоогүй. Бичлэгийн эх хувилбарыг @neagu_xxl TikTok хаягт Румын хэл дээрх тексттэй нийтэлсэн. Сошиал орчинд нээлттэй нийтэлсэн аливаа зураг бичлэгийг ашиглан болсон газар, үйл явдлыг өөрөөр тайлбарлан гуйвуулж, төөрөгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс хэрсүү байж, эргэлзээтэй мэдээллийг нягталж хэвшээрэй.   


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Зам гарч буй хүнийг цахилгаан скүүтерээр мөргөж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document