2026 оны 6 дугаар сарын 10-нд Санхүү 976 нэртэй хуудаснаас “Бүх эмэгтэйчүүдэд санхүүгийн тогтвортой байдалд хүрэхэд нь туслахын тулд бид эргэн төлөгдөхгүй зээлийн хөтөлбөрийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдоно уу” гэсэн агуулгатай пост түгээжээ. Уг пост 22 реакц, 25 сэтгэгдэл авч, 2 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

Шалгасан хуудасны ил тод байдлын мэдээллийг шинжлэхэд, 2026 оны зургаадугаар сарын 1-нд үүссэн нь илэрлээ. Тус пэйж нь 3 дагагчтай бөгөөд хуудасныхаа танилцуулгыг “Product/service” буюу бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолт нь уг хуудаснаас түгээж буй мэдээллийн агуулгатай нь зөрж байна. Түүнчлэн дээрх хуудас нь мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг, албан ёсны вэбсайт зэргээ дурдахгүйгээр зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг байна. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.
Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд буй зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад анх НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын веб хуудсанд нийтлэгдсэн нь илэрлээ. Тодруулбал, 2025 оны 12 дугаар сарын 2-нд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын 179 дүгээр чуулганы хүрээнд тус газрын Ерөнхий захирал Ку Дуньюо, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан үеийн зургийг ашигласан байна.

Дүгнэлт
Шинээр нээгдсэн, цөөн дагагчтай баталгаагүй хуудаснаас ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг ашиглан “Эмэгтэйчүүдийн санхүүгийн тогтвортой байдалд туслах эргэн төлөгдөхгүй зээлийн хөтөлбөр” нэртэй залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.




