2026 оны 5 дугаар сарын 31-ны өдөр nemo.mongolia нэртэй instagram хаягаас “Далай судлаачид Венесуэлийн эргийн орчмоос шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өвөрмөц төрөл зүйлийн загас илрүүлжээ. Энэхүү загас нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө зүс, биеийн бүтэцтэй бөгөөд судлаачид түүнийг яг ямар төрөлд хамаарах, хэрхэн амьдардаг болохыг нарийвчлан судалж байна. Шинэ төрөл зүйлийг албан ёсоор нэрлэх үйл явц нь генетикийн болон харьцуулсан судалгааны дараа хийгддэг тул одоогоор уг загас “нэргүй” хэвээр байгаа юм. Тус нээлт нь манай гаргийн далай тэнгис одоог хүртэл бүрэн судлагдаагүй, нууцлаг хэвээр байгааг дахин сануулсан хэрэг боллоо” гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна. Уг бичлэг 1,316 реакц, 165 сэтгэгдэл авч, 3,200 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг эсэхийг шалгадаг хэрэглүүрээр шалгаж үзэх
Бид тус зургийг хиймэл оюун ухааны тусламжтай үүсгэсэн зураг эсэхийг шалгадаг hivemoderation хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюун ухаанаар үүссэн байх магадлал нь 99,5% үр дүн гарсан.

Үүний дараа Wasitai хэрэглүүр ашиглан шалгахад мөн адил хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Мөн sightengine хэрэглүүрээр шалгахад мөн 99 хувьтай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Агуулгыг нягтлах
Бид Google Lens хэрэглүүр ашиглан нягтлахад, 2026 оны 05 дугаар сарын 31-нд гаднын энд, энд хаягуудад өндөр хандалттай түгжээ.
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлллийн төгсгөлд дурдсан байсан “Marine Biology News, New Fish Species Discovered in Venezuelan Waters” хэмээх түлхүүр хайлт хийхэд албан ёсны баталгаатай эх сурвалжийн мэдээлэл илэрцээр гарч ирсэнгүй. Мөн Бразилд төвтэй Boatos.org баримт шалгах төвөөс Венесуэлд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өвөрмөц төрөл зүйлийн загасны талаарх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн худал мэдээлэл болохыг мэдээлсэн байна.
Дүгнээд хэлбэл, хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн загасны зургийг “Венесуэлд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өвөрмөц төрөл зүйлийн загас илрүүлж, юу гэж нэр өгөхөө мэдэхгүй байна” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.
Энэхүү зураг нь олон нийтэд шууд хор хөнөөл учруулахгүй ч хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг тайлбарлаагүй, хуурамч тайлбар оруулсан нь Мета компанийн журмыг зөрчсөн байна. Иймд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг оруулахдаа “digital art”, “AI-generated image”, “artwork”, “visual depiction” зэрэг нэр томьёог тайлбартаа ашиглаж байгаарай.




