Search

2022 оны Курдын үймээний бичлэгийг одоо болж буй үйл явдал мэт төөрөгдүүлсэн тайлбартай олон улсад түгээснийг монгол хэлээр оруулжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1451

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Париcын хөл бөмбөгийн тоглолтын дараа үймээн самуун гарчээ. Үүний дараа Парисчууд ийм байдалтай сэрсэн байна. Баривчилсан хүний тоо 416 хүрчээ. 31.05.2026″ гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 болсон курдуудын эсэргүүцлийн үеийн халдлага, үймээний бичлэгээр 2026 оны 05 дугаар сарын 31-нд хөлбөмбөгийн Аваргуудын лигт хоёр дахь удаагаа аварга болсон Францын PSG багийн хөгжөөн дэмжигчдийн баярын жагсаалын үеийн бичлэг гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 31-нд Delgermaa Beckbat хаягаас “Париcын хөл бөмбөгийн тоглолтын дараа үймээн самуун гарчээ. Үүний дараа Парисчууд ийм байдалтай сэрсэн байна. Баривчилсан хүний тоо 416 хүрчээ. 31.05.2026” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэгийг 252 реакц, 22 сэтгэгдлээр идэвхжүүлж, 32 удаа цааш түгээсэн байна.

Энэ бичлэгийг Google reverse image search хэрэглүүрээр шалгахад 2022 оны 12 дугаар сард Парист болсон үймээн самууны үеийн бичлэг байна.

Тухайн үед 69 настай франц иргэн курдуудын эсрэг зэвсэгт халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрсэн бөгөөд энэ үйлдлийг арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэлтэй гэж олон мянган курд үндэстэн Францын засгийн газраас шударга ёс нэхэж, үймээн самуун дэгдээсэн юм.

Олон улсад ч дөрвөн жилийн өмнөх үйл явдлыг одоо болж буй нөхцөлтэй уялдуулж, төөрөгдүүлсэн тайлбартайгаар Х платформд түгээж байна. Эдгээрийг олон улс дахь баримт шалгах төвүүд шалгаж, төөрөгдүүлсэн болохыг тайлагнаж байна.

Euronews энэ бичлэгийг 2026 онд дахин худал тайлбартай тарж байгаа талаар баримт шалгалт хийжээ.

Мөн Францын Гадаад хэргийн яамны албан ёсны X (Twitter) хаяг French Response-д энэ бичлэгийг 2022 оных гэдгийг олон нийтэд мэдээлжээ.

Сая болсон бодит үйл явдал юу байсан бэ?

2026 оны 05 дугаар сарын 30-31-нд Францын хөлбөмбөгийн PSG баг UEFA Champions League-д хоёр дахь удаагаа түрүүлж, дэмжигчдийн баярын жагсаал зарим газраа үймээн самуун болж хувирсан. Парисын цагдаагийн газрын мэдээллээр нийт 780 хүнийг баривчилсан гэж Ассошэйтэд Пресс агентлаг мэдээлжээ.

Тус мэдээнд, “Дотоод хэргийн сайд Лоран Нуньес хэлэхдээ, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид шөнийн цагаар гал тавьж, дэлгүүрүүдийг сүйтгэсний улмаас Парис болон бусад хотуудад 780 хүн саатуулагдаж, 57 цагдаа шархадсан бөгөөд ихэнх нь хөнгөн гэмтэл авсан байна. Ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “нөхцөл байдлыг бараг хяналтандаа авсан” гэж мэдэгджээ. “Францын нийслэл даяар баяр ёслол тайван болж өнгөрлөө” гэж тэр хэлэв” гэжээ.

Дүгнэхэд, 2022 болсон курдуудын эсэргүүцлийн үеийн халдлага, үймээний бичлэгээр 2026 оны 05 дугаар сарын 31-нд хөлбөмбөгийн Аваргуудын лигт хоёр дахь удаагаа аварга болсон Францын PSG багийн хөгжөөн дэмжигчдийн баярын жагсаалын үеийн бичлэг гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Париcын хөл бөмбөгийн тоглолтын дараа үймээн самуун гарчээ. Үүний дараа Парисчууд ийм байдалтай сэрсэн байна. Баривчилсан хүний тоо 416 хүрчээ. 31.05.2026″ гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document