Search

Гадаад бичлэгийг дотоодод болсон үйл явдал мэтээр түгээж, төөрөгдүүлэх үзэгдэл бий

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1924

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өөрөөсөө өндөр торыг өлхөн үсрээд давж байдаг шүү” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын эх сурвалжаас гаралтай бичлэгийг Монголд болсон мэтээр нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Ийм төрлийн контент нь дангаараа шууд хор хөнөөл багатай байж болох ч зарим хаягууд ийм аргаар хандалтаа нэмэгдүүлсний дараа зориуд хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийн сана бодлыг төөрөгдүүлэх гэж оролдох тохиолдол байдаг. Иймээс мэдээллийг хүлээн авахдаа хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах зэрэг баримт шалгах анхан шатны аргаар нягталж хэвших нь зүйтэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Urgeeleg.mn нэртэй хуудаснаас “Өөрөөсөө өндөр торыг өлхөн үсрээд давж байдаг шүү” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 276 реакц, 12 сэтгэгдэл авч, 2 удаа цааш түгээгджээ.

Түгээсэн бичлэгт харагдаж буй замын хөдөлгөөний урсгал тусгаарлах зураасыг үзвэл шар өнгөтэй байна. Харин Монгол Улсад эгнээ тусгаарласан шар өнгийн тасархай зураас байхгүй. Энэ шинж тэмдгээс харвал тухайн бичлэг монголд хийгдээгүй нь илэрч байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн замын тэмдэг, тэмдэглэгээг үзвэл зөвхөн дараах гурван тохиолдолд шар өнгөөр тэмдэглэнэ гэжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 24-т “Шар өнгийн 7.4, 7.9, 7.17 тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна.” хэмээн заажээ. Шар өнгөөр тэмдэглэх

  • 7.4. түр зогсохыг хориглох,
  • 7.9. удаан зогсохыг хориглох,
  • 7.17. чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол тэмдэглэдэг гэжээ.
Монгол Улсад шар өнгөөр тэмдэглэдэг замын хөдөлгөөний хэвтээ тэмдэглэлүүд

Дүгнээд хэлбэл, Монгол Улсад замын хөдөлгөөний урсгал тусгаарлах тасархай зураасыг зөвхөн цагаан өнгөөр тэмдэглэдэг бөгөөд түгээсэн бичлэгт үүнийг шар өнгөөр тэмдэглэсэн байгаа нь Монголд биш гэдгийг нотолж байна.

Зургаар хайсан нь

Үргэлжлүүлэн Google Lens хэрэглүүрээр шалгасан бичлэгт буй дүрсийг хайхад “Wild Hunting Stars” нэртэй YouTube сувагт 2026 оны 5-р сарын 24-нд нийтлэгдсэн болох нь тогтоогдлоо. Энэ нь тухайн бичлэг гаднын сурвалжаас анх үүсэлтэйг илтгэж байна.

Дүгнэлт

Гаднын эх сурвалжаас гаралтай бичлэгийг Монголд болсон мэтээр нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Ийм төрлийн контент нь дангаараа шууд хор хөнөөл багатай байж болох ч зарим хаягууд ийм аргаар хандалтаа нэмэгдүүлсний дараа зориуд хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийн сана бодлыг төөрөгдүүлэх гэж оролдох тохиолдол байдаг. Иймээс мэдээллийг хүлээн авахдаа хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах зэрэг баримт шалгах анхан шатны аргаар нягталж хэвших нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өөрөөсөө өндөр торыг өлхөн үсрээд давж байдаг шүү” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document