Search

Гаднын бичлэгийг Монголд мэт төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1923

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өмнөговь аймгийн Хүрмэн суман дахь “Гүнт” ийн хавцал. Сайхан монгол орныхоо байгальд харамгүй шэйр” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсын байгалийн өвөрмөц тогтцыг Монголд мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 21-нд DSHOP нэртэй facebook хуудаснаас “Өмнөговь аймгийн Хүрмэн суман дахь “Гүнт” ийн хавцал. Сайхан монгол орныхоо байгальд харамгүй шэйр” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 101 гаруй реакц, 11 сэтгэгдлээр идэвхжүүлж, 47 удаа цааш түгээжээ.

Уг бичлэгийг 2024 оны 05 дугаар сарын 16-нд AVIRA GameStore нэртэй facebook хуудаснаас түгээсэн (архивласан хувилбар) нь 1,600 гаруй реакц, 284 сэтгэгдлээр идэвхжүүлж, 8,600 гаруй удаа цааш түгээгджээ.

Шалгасан бичлэгийн хэсгээс screenshot хийж аваад Google хайлтын хэрэглүүр ашиглан хайхад өндөр хавцлын дундуур урсаж байгаа голын бичлэгийг 2024 оны 03 дугаар сарын 16-нд Greenpeace UK нэртэй Facebook хаягаас анх нийтэлжээ.

Эх сурвалж: Greenpeace UK

Бичлэгийн тайлбар нь “Мөстлөгийн үеийн үлдэгдэл болох Исланд дахь 2 сая жилийн настай Базальт (Хүрмэн чулуун) хавцал” гэсэн байна.

Бид үргэлжлүүлэн “Basalt Canyon in Iceland” гэх түлхүүр үгээр Google хайлтын систем дээр хайлт хийхэд шалгасан бичлэгт харагдаж буй байгалийн өвөрмөц тогтцыг харуулсан зураг бичлэгүүд илэрцээр гарч ирлээ.

Исландын “Стүдлагиль” хавцал нь ойролцоогоор 2 сая жилийн өмнө үүссэн хүрмэн чулуун тогтоц бөгөөд мөстлөгийн үе болон мөсөн голын элэгдлийн нөлөөгөөр өнөөгийн өвөрмөц хэлбэрээ олжээ. Мөн дундуур урсаж буй гол бол Ёкла хэмээх гол байна.

Дүгнээд хэлбэл, гаднын улсын байгалийн өвөрмөц тогтцыг Монголд мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өмнөговь аймгийн Хүрмэн суман дахь “Гүнт” ийн хавцал. Сайхан монгол орныхоо байгальд харамгүй шэйр” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document