Search

Тоглоомон өндөг үйлдвэрлэж байгаа бичлэгийг төөрөгдүүсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1911

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Энд өндөг үйлдвэрлээд байна уу, өндөг чинь бөөн хор юм байна шүү дээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тоглоомон өндөг үйлдвэрлэж буйг харуулсан бичлэгийг “өндөг чинь бөөн хор юм байна шүү дээ” гэсэн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 26-нд Zuv Khovd Mn нэртэй хуудаснаас “Энд өндөг үйлдвэрлээд байна уу, өндөг чинь бөөн хор юм байна шүү дээ” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг нийт 1,400 гаруй реакц, 137 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,300 гаруй удаа цааш түгээсэн байна.

Шалгасан бичлэгт тоглоомон өндөг үйлдвэрлэх явцыг харуулжээ

Шалгаж буй бичлэгийн нэг хэсгийг screenshot хийгээд google lens хайлтын системд хайлт хийхэд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP агентлаг, Vera Files, Factly зэрэг (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд 2023 онд уг бичлэгтэй төстэй бичлэгийг шалгаж худал болохыг мэдээлж байжээ.

Тодруулбал, Vera Files баримт шалгах төвийн “Бичлэгт Хятадад үйлдвэрлэсэн хуурамч өндгийг харуулаагүй байна” гэсэн гарчигтай баримт шалгалтад, бичлэгийн зарим дүрс нь зуун наст өндгийг хэрхэн хийдэг үйл явцыг харуулсан болохыг тайлбарлаж, харин бичлэгийн сүүлийн хэсэгт тоглоомон өндөгний үйлдвэрлэлийг харуулсан гэдгийг мэдээлсэн.

Шалгасан бичлэг дээрх тоглоомон өндөгний талаар Энэтхэгийн FACTLY баримт шалгах төв дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тодруулбал, Хятадын цахим худалдааны сайтад зарагдаж буй тоглоомон өндгүүдийн лого нь шалгасан бичлэгт гарч буй өндөг дээрх логотой ижил байгааг зургаар харуулжээ.

Эх сурвалж: Factly

Мөн DELFI медиа сүлжээний delfi.lt мэдээллийн сайтад “Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал, стандартын газраас гаргасан тодруулгад өндөг үйлдвэрлэхэд ашиглах технологи эсвэл химийн бодис байхгүй гэдгийг баталжээ. Мөн тус газраас энгийн өндөг нь зах зээлд элбэг бөгөөд хямд үнээр олдоцтой байхад хуванцар өндөг үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, боломжгүй процесс болохыг онцолсон” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: delfi.lt

Дүгнээд хэлбэл, тоглоомон өндөг үйлдвэрлэж буйг харуулсан бичлэгийг “өндөг чинь бөөн хор юм байна шүү дээ” гэсэн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Энд өндөг үйлдвэрлээд байна уу, өндөг чинь бөөн хор юм байна шүү дээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document