Search

SIM картаас алт гаргаж ирж байгаа бичлэг бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1897

Ерөнхий агуулга

“нэгэн эр хэдэн зуун сим карт цуглуулж, хайлуулж, доторх алтыг нь гаргаж авсан тохиолдол” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэгт үзүүлж буй алтыг гаргаж авахын тулд зөвхөн сим карт бус 2 тонн электрон барааны төрөл бүрийн чипийн хаягдал ашигласан байна. Мөн хаягдал сим картаас алт ялгах үйл явцад маш хүчтэй химийн хүчил ашигладаг бөгөөд хорт хий ялгаруулах, идэмхий урвал үүсгэх зэрэг хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл дагуулдаг. Ийм төрлийн боловсруулалт нь мэргэжлийн түвшинд, тусгай үйлдвэрлэлийн орчинд хийгддэг тул гэртээ туршиж үзэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 05 дугаар сарын 13-нд Баяраагийн Батхүү нэртэй Facebook хаягаас “нэгэн эр хэдэн зуун сим карт цуглуулж, хайлуулж, доторх алтыг нь гаргаж авсан тохиолдол” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг нийт 176 реакц, 18 сэтгэгдлээр идэвхжүүлж, 58 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2026 оны 02 дугаар сарын 1-нд South China Morning Post болон Энэтхэгийн ndtv.com, Солонгосын chosun.com зэрэг мэдээллийн сайтуудад “Хятад эр SIM картаас алт гарган авч буй бичлэг цахим орчинд шуугиан тарив” гэсэн гарчигтай мэдээлжээ.

Тухайлбал, South China Morning Post сайтад, “Хятадын зүүн өмнөд хэсэгт нэгэн эр хаягдал SIM картаас 191 грамм алт гарган авсан нь цахим орчинд томоохон шуугиан тарьж, борлуулалтын тэсрэлт үүсгээд байна. Гэвч тухайн иргэн энэхүү үйл явц нь аюулгүй байдлын ноцтой эрсдэл дагуулдаг болохыг анхааруулжээ” гэжээ. Мөн тус бичлэгийг нийтэлсэн Чао “Xiaoxiang Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа уг алтыг гаргаж авахын тулд бараг 2 тонн хаягдал ашигласан бөгөөд энэ нь зөвхөн SIM карт бус электрон барааны төрөл бүрийн чипийн хаягдал байсан гэдгийг онцолсон байна.

Эх суралж: South China Morning Post

SIM картын чипт алт агуулагддаг нь үнэн боловч, ашиг олох хэмжээний алт гаргаж авахын тулд асар их нөөц шаардлагатай бөгөөд процесс нь маш аюултай байна.

Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний гишүүн FactCheckHub баримт шалгах байгууллагаас “SIM картын чипнээс ашиг олж болно гэх мэдээлэл нь төөрөгдүүлсэн” хэмээн мэдээлжээ. Тодруулбал, SIM картад бодит алт ордог нь үнэн боловч нэг картад ногдох хэмжээ нь микроскопоор харах төдий маш бага буюу (0.02 мг орчим) юм. Мөн алт гаргаж авах явцад ашигладаг химийн холимгууд нь багахан алдаа гаргахад л хорт хий ялгаруулах эсвэл идэмхий урвал үзүүлэх аюултайг анхааруулжээ.

  • SIM картын шаргал өнгөтэй холболтын хэсэгт цахилгааныг тогтвортой дамжуулах, зэврэлт болон исэлдэлтээс хамгаалах, мөн SIM картыг олон дахин хийж гаргах үед элэгдэж муудахаас сэргийлэх зорилгоор маш нимгэн давхаргаар алт ашигладаг байна.

Мөн South China Morning Post сайтад Хятадад алт нэрэх, түгээх үйл ажиллагааг хатуу зохицуулдаг бөгөөд хаягдал SIM картыг аюултай хог хаягдалд ангилдаг болохыг онцолж, зөвшөөрөлгүйгээр алт олборлох нь 500,000 юань хүртэлх торгууль эсвэл хорих ял шийтгэлтэй байдаг талаар мэдээлсэн байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, шалгасан бичлэгт үзүүлж буй алтыг гаргаж авахын тулд зөвхөн сим карт бус 2 тонн электрон барааны төрөл бүрийн чипийн хаягдал ашигласан байна. Мөн хаягдал сим картаас алт ялгах үйл явцад маш хүчтэй химийн хүчил ашигладаг бөгөөд хорт хий ялгаруулах, идэмхий урвал үүсгэх зэрэг хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл дагуулдаг. Ийм төрлийн боловсруулалт нь мэргэжлийн түвшинд, тусгай үйлдвэрлэлийн орчинд хийгддэг тул гэртээ туршиж үзэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“нэгэн эр хэдэн зуун сим карт цуглуулж, хайлуулж, доторх алтыг нь гаргаж авсан тохиолдол” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document