Search

“Гималайн нурууг сансраас харсан байдал” гэх зургийг хиймэл оюунаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1889

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Гималайн нурууг сансраас харсан байдал” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг нийтэлдэг гадаадын хуудаснаас үүсэлтэй, бодит бус дүрслэл дээр тулгуурласан хуурамч мэдээллийг орчуулан түгээсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХАРЬ ГАРИГ Сонирхогчид гэх хуудаснаас “Гималайн нурууг сансраас харсан байдал” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 1200 гаруй реакц, 28 сэтгэгдэл авч, 64 удаа цааш түгээгджээ.

Бид уг мэдээллийн эх сурвалжийг нягтлах зорилгоор Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайв. Хайлтын үр дүнд, тухайн зураг нь анх 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ethereal Earth нэртэй хуудаснаас нийтлэгдсэн болох нь тогтоогдлоо.

Тус хуудас нь байгалийн үзэмжийг онцлон харуулах зорилготой зураг бичлэг нийтэлдэг. Ингэхдээ хүмүүсийн сонирхлыг татах зорилгоор зарим зургийг хиймэл оюунаар бүтээж, түгээдэг гэдгээ хуудасныхаа танилцуулга хэсэгт дурдсан байна. Иймд шалгасан мэдээлэлд буй зургийг хиймэл оюун таних хэрэглүүрээр нягтлав.

Шалгасан мэдээлэлд буй зургийг хиймэл оюун таних hivemoderation хэрэглүүрээр шалгахад 99,9%-тай хиймэл оюунаар үүсгэсэн, зохиомол зураг гэж илэрлээ. Мөн meta, gptimage1_5, qwen зэрэг моделийг ашигласан байх магадлалтай гэж дүгнэсэн.

Цаашлаад хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних sightengine хэрэглүүрийг ашиглахад бас л 98%-тай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа. Ингэхдээ chatgpt ашигласан байх магадлал 88%-тай байна.

Энэ төрлийн мэдээлэл нь хор хөнөөл багатай мэт боловч хуурамч мэдээлэл хурдан тархах нөхцөлийг бүрдүүлж, агуулгаасаа хамааран олон хүнийг төөрөгдүүлэх эрсдэлтэй байдаг. Мөн зарим тохиолдолд хандалт цуглуулж, олон нийтийн анхаарлыг татсаныхаа дараа зориудаар хуурамч мэдээлэл тарааж, манипуляц хийх гэж оролцох нь бий. Иймд хүлээн авч буй мэдээллээ баримт шалгах анхан шатны гурван аргаар баталгаажуулж байгаарай.

Дүгнэлт

Хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг нийтэлдэг гадаадын хуудаснаас үүсэлтэй, бодит бус дүрслэл дээр тулгуурласан хуурамч мэдээллийг орчуулан түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Гималайн нурууг сансраас харсан байдал” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document