2026 оны 04 дүгээр сарын 28-нд Todmedee.mn нэртэй facebook хуудаснаас “Өвөрхангай аймгийн Бүрд сум Ар хөшөөт гэх газар газрын гүнээс нэгэн шинэ булаг оргилон гарчээ. Байгаль дэлхий түмэн гайхамшигаар дүүрэн юм даа” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 8,300 гаруй реакц, 265 сэтгэгдлээр идэвхжүүлж, 447 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Бид түгээсэн бичлэгийг Google Lens ашиглан шалгахад, 2026 оны 04 дугаар сарын 28-нд Монголын цахим орчинд энд, энд бас энд өндөр хандалтай түгжээ.
Харин шалгасан бичлэгтэй адил бичлэг 2023 оноос хойш Хятадын Douyin, Instagram, TikTok-ийн хэд хэдэн хаягт өндөр хандалттай түгжээ. Тухайлбал, 2023 оны 08 дугаар сарын 28-нд Douyin платформд 全景青海 нэртэй хаягаас “Байгалийн өгөгдсөн аварга тогоо байна, халуун тогоо идэх хүмүүс яараарай” гэх тайлбартай нийтэлсэн байна.

Мөн 2025 оны 05 дугаар сарын 06-нд Хятадын Douyin платформд “Халуун рашаанд ороход ердөө 10 юань” гэсэн тайлбартай түгээжээ.

Дүгнэхэд, бидний шалгасан газрын гүнээс ус оргилон гарч ирж буй бичлэг нь Монголд биш бөгөөд 2023 оноос хойш Douyin (Хятад TikTok хувилбар) платформд “Байгалийн халуун рашаан” гэсэн тайлбартай түгсэн байна.




