Search

Талбай дээр өөрийгөө шатаахыг оролдсон эрэгтэйн биед гэмтэл учраагүй, хэргийг СБД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1886

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өчигдөр орой Талбай дээр хүүхдээ дагуулж явсан эмэгтэй өөрийгөө шатаах гэж оролдож. Азаар хоёр цагдаа ойрхон явжээ… ЯГ ҮНЭНДЭЭ АМЬДРАЛ ЧАНГА БАЙГАА ШДЭЭ. ЯМАР САЙНДАА Л ИНГЭХ БЭ? ДЭЭ” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Талбай дээр эрэгтэй хүн өөрийгөө шатаахыг оролдсон бөгөөд биед нь гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэжээ. Одоо СБД-ийн Цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 25-нд Б.ГЭРЭЛТЦОЛМОН хаягаас “Өчигдөр орой Талбай дээр хүүхдээ дагуулж явсан эмэгтэй өөрийгөө шатаах гэж оролдож. Азаар хоёр цагдаа ойрхон явжээ… ЯГ ҮНЭНДЭЭ АМЬДРАЛ ЧАНГА БАЙГАА ШДЭЭ. ЯМАР САЙНДАА Л ИНГЭХ БЭ? ДЭЭ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Бичлэгт “за ингээд нэг хүн өөрийгөө шатаачихлаа даа” гэж бичлэг хийж байгаа хүн хэлсэн бөгөөд төрийн ордны гадаа хоёр цагдаа галын хор хэрэглэсний дараахан задгай үстэй нэгэн хүнийг татаж босгож байгааг үзүүлсэн байна. Бичлэгт гарч буй үйл явдлын дэргэд 10 орчим насны эрэгтэй хүүхэд зогсож, мөн хамт дагаж явааг харуулжээ. Уг бичлэгийг 2.5 гаруй мянган реакц, 502 сэтгэгдлээр идэвхжүүлж, 422 удаа цааш түгээн, 207.9 мянган удаа үзсэн байна. Мөн бичлэгийг хуулж хэд хэдэн хаягаар түгээсэн байна. (энд, энд, энд)

2026 оны 04 дүгээр сарын 30-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад,

  • “Энэ хэргийн талаар 2026 оны 04 дүгээр сарын 24-нд дуудлага бүртгэгдсэн. Одоо СБД-ийн Цагдаагийн I хэлтэст Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл “Бусдыг амиа хорлоход хүргэх” зүйл ангиар гомдол мэдээллийн шатанд шалгагдаж байна. Хохирогч гэх иргэний биед гэмтэл учраагүй, өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хүсэлтээ өгсөн байна. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа “хүүхдээ дагуулж явсан эмэгтэй өөрийгөө шатаалаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна. Тухайн хохирогч гэх иргэн эрэгтэй хүн бөгөөд хэрэг үйлдэл болсон шалтгааныг мөрдөн шалгалтын явцад тодорхой болгоно” гэлээ.

Уг хэргийг мөрдөн шалгах явцад байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч эрэгтэй хүн гал гаргасан бөгөөд биед нь гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өчигдөр орой Талбай дээр хүүхдээ дагуулж явсан эмэгтэй өөрийгөө шатаах гэж оролдож. Азаар хоёр цагдаа ойрхон явжээ… ЯГ ҮНЭНДЭЭ АМЬДРАЛ ЧАНГА БАЙГАА ШДЭЭ. ЯМАР САЙНДАА Л ИНГЭХ БЭ? ДЭЭ” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document