Search

Хаан банкны 35 жилийн ойг тохиолдуулан үүсгэсэн хуурамч пэйж, вэбсайтуудаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1875

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хаан банкны 35 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд 350,000 төгрөгөөс эхлэх бонус бэлэглэж байна” гэх агуулгатай постыг холбоосны хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Хаан банк 35 жилийн ойгоороо 350,000 төгрөгийн бонус өгч байна” хэмээн хуурамч пэйж, вэбсайтаар дамжуулан иргэдийн интернэт банкны мэдээллийг авч, цаашлаад данс руу нэвтэрч, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Thank you for visiting” нэртэй Фэйсбүүк пэйж “Хаан банкны 35 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд 350,000 төгрөгөөс эхлэх бонус бэлэглэж байна” гэх агуулгатай постыг холбоосны хамт төлбөртэйгөөр түгээж байна.

Пост түгээсэн пэйжийн түүх

Хаягийг шалгавал, анх 2023 онд “Sammi Pinder Diaz” гэх гадаад нэртэй үүсэж, 2026 оны 04 дүгээр сарын 20-нд “Thank you for visiting” болгон өөрчилжээ. Мөн 34 дагагчтай, профайл зураг нь Хаан банктай огт хамаарал, холбоо байхгүй зэрэг залилангийн шинжүүдийг агуулж байна.

Постод хавсаргасан вэбсайтыг шинжилье

www.khanmng.com” гэх вэбсайтыг Urlvoid хэрэглүүр ашиглан шалгахад, ердөө хоёрхон хоногийн өмнө буюу 04 дүгээр сарын 29-нд үүсжээ. Тус вэбсайт нь Хаан банкны вэбсайтын дизайныг ижил түвшинд дуурайлган хийсэн бөгөөд 350,000 төгрөг “одоо авах” товч дээр дарж ороход, Хаан банкны нэвтрэх нэр, нууц үг шаардсан цонх гарч ирлээ. Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” халдлага юм.

Цахим орчинд аливаа ойн баяр, тэмдэглэлт өдрүүдийг далимдуулж бэлэг, урамшуулал олгох нэрийдлээр залилах явдал түгээмэл байдаг. Бид өмнө нь энэ төрлийн залиланг баримт шалгасныг энд, энд, эндээс үзээрэй.

Хаан банкны нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан 350,000 төгрөгийн бонус өгч байна хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.

Хуурамч вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар та залилагчдад интернэт банкны нэвтрэх мэдээллээ зүгээр өгч байна гэсэн үг. Иймд та аливаа вэбсайтад нэвтрэх мэдээллээ оруулахдаа заавал вэбсайтын холбоосыг (домайн) тогтмол шалгаж байгаарай. Хаан банкны цорын ганц албан ёсны вэбсайт нь www.khanbank.com, Фэйсбүүк пэйж нь Khan Bank бөгөөд ямар ч банк нийгмийн сүлжээгээр иргэдийн нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг шаарддаггүй болохыг анхаараарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хаан банкны 35 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд 350,000 төгрөгөөс эхлэх бонус бэлэглэж байна” гэх агуулгатай постыг холбоосны хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document