Search

“Монгол Улс цөмийн түлш хадгалах олон улсын конвенцод нэгдэж орсон” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1870

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“…2025 оны 12 дугаар сард Амарбаясгалан Их хурлын дарга байхдаа Цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенцод нэгдчихсэн” гэх агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенц” гэх албан ёсны нэршилтэй баримт бичиг байхгүй. 2025 онд Монгол Улс ийм агуулга бүхий олон улсын гэрээнд нэгдээгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 25-нд Оюунбаатарын Нямдорж нэртэй хаягаас “…2025 оны 12 дугаар сард Амарбаясгалан Их хурлын дарга байхдаа Цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенцод нэгдчихсэн. Энэ нь юу вэ гэхээр бид олон улсын өмнө олборлосон, өөрөө Монгол нутгаас олборлосон ураныг хаа нэгэн газар ашиглаад буцааж хог хаягдлыг нь яг тухайн газар нь булах, булшлах эрх зүйг өөртөө авчихсан. Мөнхийн одоо тийм ураны булшны газар болох нь байна шүү дээ” гэх агуулга бүхий бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус бичлэгийг 1,300 гаруй реакц, 140 сэтгэгдлээр идэвхжүүлж, 716 удаа цааш түгээжээ.

Бид эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс 2025 онд Монгол Улсын байгуулсан олон улсын гэрээнүүдийг нягтлахад тус онд шалгасан мэдээлэлд дурдсан “Цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенцод” нэгдсэн гэх агуулгатай гэрээ, баримт бичиг байхгүй байна.

Түүнчлэн Цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенц” гэх нэршилтэй олон улсын баримт бичиг байхгүй. Харин уг агуулгатай төстэй Цөмийн түлшний аюулгүй байдлын менежмент болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй байдлын менежментийн нэгдсэн конвенц нь цөмийн түлш, радиоактив хог хаягдлын аюулгүй байдлын менежментийг зохицуулах зорилготой бөгөөд 1997 онд батлагдаж, 2001 онд хүчин төгөлдөр болжээ. Одоогийн байдлаар 93 улс оролцож байгаа бөгөөд Монгол Улс тус гэрээнд нэгдээгүй байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, “цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенц” гэх албан ёсны нэршилтэй баримт бичиг байхгүй. 2025 онд Монгол Улс ийм агуулга бүхий олон улсын гэрээнд нэгдээгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“…2025 оны 12 дугаар сард Амарбаясгалан Их хурлын дарга байхдаа Цөмийн түлшийг хадгалах тухай олон улсын конвенцод нэгдчихсэн” гэх агуулга бүхий бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document