Search

Хандивын бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1861

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Киевийн хааны бүрэн эрхт элч төлөөлөгч ард түмнээс татвараа хурааж явна” гэх тайлбартайгаар богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Украин улсын иргэн 4 настай Лукьяны эмчилгээнд ориулсан хандивын үеийн бичлэгийг “иргэдээс татвар авч байна” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 16-нд Түмээ Халхын Харуул нэртэй хуудаснаас “Киевийн хааны бүрэн эрхт элч төлөөлөгч ард түмнээс татвараа хурааж явна гэнэ!… Украин” гэх тайлбартай цэрэг иргэдээс хайрцагт мөнгө цуглуулж байгааг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг 2026 оны 04 дүгээр сарын 14-нд @sophyashamray Tiktok хаягт “@Snitynska Natalia гэр бүл болон бяцхан Лукьянчик бүгдэд нь баярлалаа #мязовадистрофіядюшена” гэх тайлбартай нийтэлжээ. Тус хаягт цэргийн хувцастай эрэгтэй хайрцагт мөнгө цуглуулж буйг дүрсэлсэн хэд хэдэн бичлэг оруулсан байна. @sophyashamray Tiktok хаягт 2026 оны 04 дүгээр сарын 13-нд нийтэлсэн ижил төстэй бичлэгт “Аав нь Дюшений булчингийн дистрофитой Лукянчика хүүдээ зориулж хандив цуглуулж байна” хэмээн тайлбарлажээ.

Үргэлжлүүлэн дээрх бичлэгт дурдсан удамшлын өвчин, хүүгийн нэрээр хайхад Украины мэдээллийн сайтуудад хүүд зориулсан хандивын тухай мэдээлэлд оруулжээ. Тодруулбал, Teren мэдээллийн сайтад “Лукьян Снитынский хүүд ховор тохиолдох удамшлын өвчин болох дюшенн булчингийн дистрофи (DMD) гэж оношлогджээ. Хүүхдийн эмчилгээнд 3 сая доллар шаардлагатай. Хүүгийн гэр бүлийн хувьд боломжгүй учир түүний эцэг эх нь тусламж хүсэж байна” хэмээн мэдээлжээ.

20 Хвилин мэдээллийн сайтад 2026 оны 04 дүгээр сарын 14-нд нийтэлсэн мэдээлэлд Лукьянд зориулсан хандивын дуудлага худалдааны тухай дурдсан ба Лукьян хүүгийн аав нь Украины зэвсэгт хүчний албан хаагч, олон нийтийн байгууллагын гишүүн Виктор Снитынский хэмээн онцолжээ. Доорх зурагт шалгасан бичлэг болон хандивын үеийн ижил төстэй бичлэгийг харьцуулан харууллаа.

Дүгнэвэл, Украин улсын иргэн 4 настай Лукьяны эмчилгээнд ориулсан хандивын үеийн бичлэгийг “иргэдээс татвар авч байна” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Киевийн хааны бүрэн эрхт элч төлөөлөгч ард түмнээс татвараа хурааж явна” гэх тайлбартайгаар богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document