Search

Гаднын хуурамч мэдээллийг орчуулан түгээж, иргэдийг төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1859

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АНУ-ын болзошгүй довтолгооны эсрэг Ираныг дэмжихээр Оросын 67 гаруй байлдааны хөлөг, 7 цөмийн шумбагч онгоц өнөөдөр үдээс хойш Хормузын хоолойд ирсэн гэж мэдэгджээ” агуулгатай постыг зургийн хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Яг ижил агуулга, зурагтай гаднын сошиал орчинд түгсэн хуурамч мэдээллийг монгол хэл рүү орчуулан түгээж, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 14-нд Deed Setgel нэртэй Фэйсбүүк хаягаас “АНУ-ын болзошгүй довтолгооны эсрэг Ираныг дэмжихээр Оросын 67 гаруй байлдааны хөлөг, 7 цөмийн шумбагч онгоц өнөөдөр үдээс хойш Хормузын хоолойд ирсэн гэж мэдэгджээ” агуулгатай постыг зургийн хамт түгээжээ. Тус постыг 1400 реакц, 147 сэтгэгдлээр идэвхжүүлж, 160 удаа цааш түгээжээ.

Зургаар шалгая

Бид постод хавсаргасан зургийг шалгахад, түгээсэн хоёр зураг 2022 онуудад тус тус түгж байсан хуучирсан мэдээнийх болох нь тогтоогдлоо. Иймд хавсаргасан зургууд нь түгээсэн постын агуулгатай огт хамааралгүй болохыг харуулж байна.

Түгээсэн пост (2026-04-14), зураг №1 (2022), зураг №2 (2022)

Агуулгыг шалгая

Харин агуулгын хувьд, анх “ОРЁЛ” гэх гаднын ТикТок хэрэглэгч “ОХУ Ираныг дэмжихээр 25 гаруй байлдааны хөлөг онгоц Хормузын хоолойд ирлээ” гэх бичлэг түгээсэн боловч ТикТокоос устгагджээ. Харин энэ бичлэгийг 2026 оны 03 дугаар сарын 27-нд Shalva Qavtaradze нэртэй хэрэглэгч хуулж авч, Фэйсбүүкт түгээсэн нь яваандаа тоо нь өөрчлөгдөж, 04 дүгээр сарын 13-аас Фэйсбүүк орчинд “67 гаруй байлдааны хөлөг, 7 цөмийн шумбагч онгоц” гэх агуулгатай болж түгжээ.

Гаднын сошиал орчинд түгсэн энэ мэдээллийг Гүрж улсын баримт шалгах төв “Myth Detector” шалгаж, хуурамч болохыг баримтаар нотолсныг эндээс уншаарай.

Samuel YGS, Lenka Lenka зэрэг гаднын Фэйсбүүк хэрэглэгчийн түгээсэн “Just-In over 67 Russian warships and 7 Nuclear Submarines have arrived in Strait Hormuz this afternoon to support Iran against the US invasion” гэх агуулгатай хуурамч мэдээллийг монгол хэл рүү орчуулан түгээжээ.

Дүгнээд хэлбэл, гаднын сошиал орчинд түгсэн эх сурвалж, баримтгүй мэдээллийг монгол хэл рүү орчуулан санамсаргүй, санаатай байдлаар түгээж, иргэдийг төөрөгдүүлэх явдал түгээмэл байдаг. Иймд та сошиал орчноос мэдээлэл авахдаа эх сурвалж дурдсан эсэхийг шалгаж, мэргэжлийн, найдвартай хэвлэл мэдээллийн хэрэгслээс гаргасан мэдээтэй харьцуулан, дүгнэлт хийж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

АНУ-ын болзошгүй довтолгооны эсрэг Ираныг дэмжихээр Оросын 67 гаруй байлдааны хөлөг, 7 цөмийн шумбагч онгоц өнөөдөр үдээс хойш Хормузын хоолойд ирсэн гэж мэдэгджээ” агуулгатай постыг зургийн хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document