Search

Зургаар шалгах аргад суралцаад, хуурамч мэдээлэл, цахим залилангаас өөрийгөө хамгаалаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1855

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ЕХ-ны Европолийн цагдаа гэх Фэйсбүүк пэйж “Хэрэв та кибер луйврын хохирогч болсон бол НҮБ болон НҮБ-ын Хүүхдийн сан цахим орчинд хэд хэдэн удаа залилуулсан хүнд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн тул хулгайлсан мөнгөө энэ он дуусахаас өмнө эргүүлэн авах цаг болжээ” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Пост түгээсэн хаяг мөш цөөн дагагчтай, хуурамч профайл зурагтай, үүсээд удаагүй зэргээс гадна Европол, НҮБ-ын албан ёсны пэйжийн зургуудаас авч ашиглан, иргэдийг залилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 12 дугаар сарын 19-нд ЕХ-ны Европолийн цагдаа гэх Фэйсбүүк пэйж “Хэрэв та кибер луйврын хохирогч болсон бол НҮБ болон НҮБ-ын Хүүхдийн сан цахим орчинд хэд хэдэн удаа залилуулсан хүнд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн тул хулгайлсан мөнгөө энэ он дуусахаас өмнө эргүүлэн авах цаг болжээ” гэх агуулгатай постыг зургийн хамт түгээсэн нь 101 реакц, 346 сэтгэгдэл, 490 шэйр авчээ.

Тус постыг 2026 оны 04 дүгээр сард дахин идэвхжүүлж, төлбөртэйгөөр түгээж байна.

Хаягийг шалгая

Пост түгээсэн хаягийг шалгавал хуурамч профайл зурагтай, маш цөөн дагагчтай, мөн пэйжийн нэрээ өгөхдөө үг, үсгийн алдаа гаргасан нь залилангийн шинж тэмдгийг харуулж байна.

Зургаар шалгая

Түгээсэн постод хавсаргасан зургийг шалгахад, 2024 оны 11 дүгээр сарын 28-нд Европолоос гаргасан хэвлэлийн мэдээний зураг, 2022 оны 01 дүгээр сарын 21-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан сэрэмжлүүлгийн зургийг ашигласан болох нь тогтоогдлоо.

Европол мэдээ (2024-11-28), НҮБ-ын сэрэмжлүүлэг (2022-01-21)

Залилагч этгээд иргэдийн итгэлийг олохын тулд Европол, НҮБ зэрэг том байгууллагын зураг, мэдээнээс авч хавсаргасан нь харагдаж байна.

Иймд та доорх зааврын дагуу зургаар шалгах аргад суралцаарай. Аливаа зургийг өмнө нь хэн, хаана түгээж байсныг мэдэж, тус зургийн анхдагч эх сурвалжийг (түгээгч) олсноор тухайн мэдээ мэдээлэл, пост хуурамч эсэхийг мэдэж авах боломжтой.

Зургаар шалгах заавар


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

ЕХ-ны Европолийн цагдаа гэх Фэйсбүүк пэйж “Хэрэв та кибер луйврын хохирогч болсон бол НҮБ болон НҮБ-ын Хүүхдийн сан цахим орчинд хэд хэдэн удаа залилуулсан хүнд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн тул хулгайлсан мөнгөө энэ он дуусахаас өмнө эргүүлэн авах цаг болжээ” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document