Search

Төрийн банкны нэрийг барьсан “тоог таагаад мөнгө хожоорой” гэх залилангаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1847

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ҮНЭГҮЙ САНХҮҮЖИЛТИЙН СУРТАЛЧИЛГАА 2026, Эрхэм хүндэт ноёнтон, хэрэв та Төрийн банкны данстай бол энэ тоглоом танд зориулагдсан болно! Эндээс нуугдсан дугаарыг олоорой, үүнийг олсон эхний 30 хүнд олон улсын тусламжийн банк болох Төрийн банкнаас 25,000,000 төгрөгийг үнэгүй, 0 төгрөгийн хандивгүйгээр шагнах болно. Зөвхөн Төрийн банкны данс эзэмшигчид тоглох эрхтэй. Баярлалаа” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Төрийн банкны нэр, логог ашигласан, нээгдээд удаагүй хуурамч хуудаснаас “тоог таагаад 25,000,000 төгрөгийг үнэгүй шагнах болно” гэх агуулгатай худал мэдээлэл түгээжээ. Энэ төрлийн мэдээлэл нь хуудасныхаа хандалтыг өсгөх, дансны мэдээллийг авах, цаашлаад санхүүгийн залилан хийх ч тохиолдол байдаг тул их хэмжээний мөнгө амласан постод итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Төрийн банк official (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “ҮНЭГҮЙ САНХҮҮЖИЛТИЙН СУРТАЛЧИЛГАА 2026, Эрхэм хүндэт ноёнтон, хэрэв та Төрийн банкны данстай бол энэ тоглоом танд зориулагдсан болно! Эндээс нуугдсан дугаарыг олоорой, үүнийг олсон эхний 30 хүнд олон улсын тусламжийн банк болох Төрийн банкнаас 25,000,000 төгрөгийг үнэгүй, 0 төгрөгийн хандивгүйгээр шагнах болно. Зөвхөн Төрийн банкны данс эзэмшигчид тоглох эрхтэй. Баярлалаа” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 12 хандалт авч 42,2 мянган хэрэглэгч үзсэн байна.  

Тус постыг нийт 141 реакц, 1,100 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 6 удаа цааш түгээжээ.

Хаяг шалгах

Шалгасан мэдээлэл түгээсэн пэйж нь 2026 оны 02 дугаар сарын 12-нд нээгдсэн “Төрийн банк official” гэсэн нэртэй, Төрийн банкны лого бүхий нүүр зурагтай, нийт 9 дагагчтай байна. Харин Төрийн банкны албан ёсны пэйж нь “verified” буюу Facebook-ээс албан ёсны, баталгаатай гэдгийг нь баталсан цэнхэр өнгийн зөв тэмдэглэгээтэй байна. Мөн 318 мянган дагагчтай, хаяг байршил, албан ёсны сайт, холбогдох дугаар зэрэг бүх мэдээллийг оруулсныг доорх харьцуулсан зургаас харах боломжтой.

Агуулгыг нягтлах

Мөн шалгасан постыг түгээхдээ хүмүүст албан ёсны мэт итгэл төрүүлэх зорилготойгоор Төрийн банкны албан ёсны хуудсыг “tag” хийжээ. “Tag” хийх нь хэн бүхэнд нээлттэй, техникийн хувьд хязгаарлалтгүй үйлдэл бөгөөд энэ нь тухайн байгууллага уг постод оролцсон, эсвэл баталгаажуулсан гэсэн утгыг илэрхийлэхгүй юм.

Түүнчлэн “State Bank of Mongolia (Төрийн банк)” гэсэн Төрийн банкны албан ёсны пэйж хуудсанд “25,000,000 төгрөгийг үнэгүй” өгөх талаар агуулгатай пост огт байхгүй байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, Төрийн банкны нэр, логог ашигласан, нээгдээд удаагүй хуурамч хуудаснаас “тоог таагаад 25,000,000 төгрөгийг үнэгүй шагнах болно” гэх агуулгатай худал мэдээлэл түгээжээ. Энэ төрлийн мэдээлэл нь хуудасныхаа хандалтыг өсгөх, дансны мэдээллийг авах, цаашлаад санхүүгийн залилан хийх ч тохиолдол байдаг тул их хэмжээний мөнгө амласан постод итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“ҮНЭГҮЙ САНХҮҮЖИЛТИЙН СУРТАЛЧИЛГАА 2026, Эрхэм хүндэт ноёнтон, хэрэв та Төрийн банкны данстай бол энэ тоглоом танд зориулагдсан болно! Эндээс нуугдсан дугаарыг олоорой, үүнийг олсон эхний 30 хүнд олон улсын тусламжийн банк болох Төрийн банкнаас 25,000,000 төгрөгийг үнэгүй, 0 төгрөгийн хандивгүйгээр шагнах болно. Зөвхөн Төрийн банкны данс эзэмшигчид тоглох эрхтэй. Баярлалаа” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Check document