Search

Хотын дарга Х.Нямбаатарын хаягаас “Орос ах нар зөвшөөрдөггүй” гэх пост оруулсан мэт эвлүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1845

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудал хүртэл Оросын нөлөө, саадтай шууд холбогдож байгаа нь улам тодорхой болж байна…” гэх зурагтай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг зургийг Mever хэрэглүүрээр шалгахад текст болон хаягийн хэсгийг өөрчилсөн гэсэн үр дүн гарлаа.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 25-нд Орос Украйны байдал шуурхай мэдээ группэд “Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудал хүртэл Оросын нөлөө, саадтай шууд холбогдож байгаа нь улам тодорхой болж байна…” гэх зурагтай пост оруулсан байна. Уг зураг нь Х.Нямбаатар нэртэй баталгаажсан тэмдэгтэй хаягаас “Энэ хувилбарыг судлаагүй биш судалсан. Орос ах нар зөвшөөрдөггүй юм” гэсэн тайлбартай төмөр замын дээгүүр гүүрэн зам тавьсан зургийн хамт постолсон мэтээр үзүүлжээ.

Уг постыг 35 реакц 41 сэтгэгдлээр идэвхжүүлж, 36 удаа цааш түүгээсэн ч ижил агуулгатай дээрх зургийг ашигласан мэдээлэл Х болон Метагийн платформуудад олноор түгээсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатарын хаягаар оруулсан гэх зургийг засвар оруулсан эсэхийг хянах Mever хэрэглүүрээр шалгахад текст хэсэгт, мөн гүүрэн дээрх автомашинуудад засвар оруулсан байна.

Mever хэрэглүүрээр томруулж харахад илэрсэн алдаа

Цаашлаад тус хэрэлүүрийн Noiseprint++ хэмээх хиймэл оюунд суурилсан шүүлтүүрээр шалгахад текст болон хаягт засвар оруулсан гэх үр дүн гарлаа. Уг шүүлтүүр нь өөрчлөгдсөн хэсгүүдийг улаанаар, жинхэнэ хэсгүүдийг цэнхэр өнгөөр илэрхийлдэг.

Mever хэрэглүүрээр зургийн өөрчилсөн хэсгүүдийг харуулав

Дүгнэхэд, Туул хурдны замыг тойрсон мэдээлэлд нийслэлийнхэн болон эсэргүүцэж буй иргэдийн талууд аль алинаас нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх оролдлого хийж байгаагийн нэг илрэл болох хотын дарга Х.Нямбаатарыг Орос ах нар зөвшөөрдөггүй гэж постолсон мэтээр өөрчилсөн зураг түгээж байгаа үзэгдэл юм. Уг зургийг Mever хэрэглүүрээр шалгахад текст болон хаягийн хэсгийг өөрчилсөн гэсэн үр дүн гарлаа.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудал хүртэл Оросын нөлөө, саадтай шууд холбогдож байгаа нь улам тодорхой болж байна…” гэх зурагтай пост оруулжээ.

Check document