Search

Банкны нэрийг барьсан залиланг шалгах арга

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1832

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Төрийн банкнаас 100 сяа төгрөгийн уралдаан зарлаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удиргддаг хуурамч пэйжээс Төрийн банкны нэрийг барьж залилан хийж байна. Сүүлийн үед банкны лого, нэрийг ашиглан цахим залилан үйлдэх үзэгдэл ихэссэн. Иймд “банкнаас тэтгэмж, урамшуулал өгнө” гэх агуулгатай мэдээлэл таарвал дээр дурдсан баримт шалгах анхан шатны аргаар шалгаж, нягтлаарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 01-нд Алтан Сорилт нэртэй хуудаснаас “Та Төрийн банкны үйлчлүүлэгч мөн үү?Манай онцгой уралдаанд оролцож, 100,000,000 төгрөгийн онцгой тэтгэлэг хожихыг хичээгээрэй. Хялбар бүртгүүлэх, ил тод үйл явц, ялагчдыг шударгаар сонгох. Нөхцөл, болзол болон шалгуурыг авахын тулд бидэнтэй хувийн мессежээр холбогдоно уу” гэх мэдээлэлд Төрийн банкны лого зураг хавсарган түгээжээ.

 Хаяг шалгах

Алтан сорилт гэх хаяг нь 2026 оны 03 дугаар сарын 01-нд нээгдсэн нийт 6 дагагчтай байна. Хуудасны ил тод байдлыг хэсгийг шалгахад Бенин, Гана улсаас тус бүр 1 админ удирдаж байна. Пэйжээ нээсэн өдөр нэг л пост оруулсан өөр нээлттэй пост огт нийтлээгүй. Холбогдох дугаар, хаяг байршил, үйл ажиллагааны тухай ерөнхий мэдээлэл огт оруулаагүй. Эдгээр шинж тэмдэг нь хуурамч хаяг болохыг илтгэж байна.

Агуулгыг нягтлах

Хаяг шалгасны дараа түгээсэн мэдээллийн агуулгыг нягталж, сэжигтэй зүйл байгаа эсэхийг хараарай. Гаднын улсаас удирдаж буй хуурамч хаяг ихэвчлэн үг үсэг найруулгын алдаатай мэдээлэл  түгээдэг. Жишээлбэл, шалгасан мэдээлэлд “Нөхцөл, болзол болон шалгуурыг авахын тулд”, Алтан сорилт хуудасны танилцуулга хэсэгт “орлого олох боломжуудын хуудас” зэргээр орчуулгын хэрэглүүр ашигласан мэт найруулгын алдаатай текст оруулсан байна. Мөн залилангийн шинжтэй постууд ихэвчлэн зөвхөн хувь чатаар холбогдохыг уриалж, санхүүжилт, тэтгэмж олгоно гэх нэрийдлээр хэрэглэгчийн хаяг, регистрийн дугаар, банкны нууц үг зэрэг хувийн мэдээллийг авах зорилготой байдаг.

Зургаар хайх

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2026 оны 02 дугаар сарын 25-нд Төрийн банкны албан ёсны Facebook хаягт “Хайнанд аялахдаа #ЮнионПэй картаар төлбөрөө төлөөд 100 юанийн хөнгөлөлт эдлээрэй” гэх тайлбартай нийтэлжээ. Мөн шалгасан мэдээлэлд 2026 оны 01 дүгээр сарын 01-нд Төрийн банкны хаягт нийтэлсэн шинэ жилийн мэндчилгээний зургийг хавсаргажээ. Зураг шалгахдаа Google LensYandexBing зэрэг хэрэглүүр ашиглаж, зургийг эх хувилбарыг олох боломжтой.

Сүүлийн үед банкны лого, нэрийг ашиглан цахим залилан үйлдэх үзэгдэл ихэссэн. Иймд банкнаас тэтгэмж, урамшуулал өгнө гэх агуулгатай мэдээлэл таарвал дээр дурдсан баримт шалгах анхан шатны аргаар шалгаж, нягтлаарай. Мөн аливаа санхүүгийн холбогдолтой мэдээллийг албан ёсны хаяг, сайтаас авч хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Төрийн банкнаас 100 сяа төгрөгийн уралдаан зарлаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Check document