Search

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн 2023 оны бичлэгээс таслан түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1815

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Н.Өнөрцэцэг: Оюун-Эрдэнэ муу худалчаа хариуцлагаа хүлээ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өнгөрсөн үйл явдын мэдээллээс таслан авч, дутуу мэдээллээр төөрөгдүүлсэн ойлголт өгөх үзэгдлийг malinformation гэдэг. Энэ тохиолдолд сэтгүүлч Н.Өнөрцэцэг ингэж хэлсэн нь үнэн, гэхдээ өөр зорилгоор буюу Засгийн газрын тэргүүн асан Л.Оюун-Эрдэнийг танхимын сайд нартаа хариуцлага тооцохыг шаардаж хэлсэн үг байсныг таслан авч одоо өрнөж буй үйл явцтай уялдуулснаар олон нийтэд огцорсон Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэхийг шаардсан мэт ойлголт төрүүлэхээр төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 9-нд Үндэсний мэдээ хаягаас “Н.Өнөрцэцэг: Оюун-Эрдэнэ муу худалчаа хариуцлагаа хүлээ” гэсэн тайлбартай, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярианы хэсгээс тасалсан бичлэгт “Муу худалч аа, хариуцлагаа хүлээгээч” гэсэн бичвэртэй оруулсныг 7.3 мянга гаруй реакц, 820 сэтгэгдлээр идэвхжүүлж, 982 удаа цааш түгээсэн байна. Тус бичлэгт “Оюун-Эрдэнэ ээ, шударга ёсыг сахиулна, ард түмэнтэйгээ хамт байна, яасан ийсэн… худалч аа, өөрөө хариуцлагаа хүлээгээч…” гэх зэргээр ярьжээ.

Бүтэн бичлэгт юу гэв?

Уг бичлэг нь лайваар явсан тул эх хувилбар устсан ч бусад хүмүүсийн татаж оруулснаар хадгалагдсан байна. Ийм нэг бичлэгийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг facebook дэх хаягаараа 2023 оны 11 дүгээр сарын 15-нд хуваалцжээ. Уг бичлэгт Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх үед түүнд хандаж танхимдаа байгаа сайд нарт хариуцлага тооцож чадахгүй байгаа тухай хэлж байсан бичлэг байна.

Бичлэгт “Оюун-Эрдэнэ ээ, та шударга ёсыг сахиулна, ард түмэнтэйгээ хамт байна гэсэн яасан бэ. Танд өнөөдөр бүх эрх мэдэл байна шүү дээ. Та хариуцлага тооцож чадахгүй байна. Таны танхимд нүүрсний хулгайч нь ч байна, Боловсролын зээлийн сангийн хулгайч нь ч байна, тендерийн хулгайч нь ч байна, сүүлд хариуцлага алдсан батлан хамгаалах салбарын сайд нь ч байна. Та хариуцлага хүлээлгэж чадахгүй байна, эсвэл чадахгүй байгаагаа хэлээд өөрөө хариуцлагаа хүлээгээч, Оюун-Эрдэнэ ээ, худалч аа. Нэг их сүр хүч үзүүлээд худлаа ярьдаг, яагаад чадахгүй байгаа юм” гэжээ.

Өнгөрсөн үйл явдлын мэдээллээс таслан авч, дутуу мэдээллээр төөрөгдүүлсэн ойлголт өгөх үзэгдлийг malinformation гэдэг. Энэ тохиолдолд сэтгүүлч Н.Өнөрцэцэг ингэж хэлсэн нь үнэн, гэхдээ өөр зорилгоор буюу Засгийн газрын тэргүүн асан Л.Оюун-Эрдэнийг танхимын сайд нартаа хариуцлага тооцохыг шаардаж хэлсэн үг байсныг таслан авч одоо өрнөж буй үйл явцтай уялдуулснаар олон нийтэд огцорсон Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэхийг шаардсан мэт ойлголт төрүүлэхээр төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Н.Өнөрцэцэг: Оюун-Эрдэнэ муу худалчаа хариуцлагаа хүлээ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Check document