Search

Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашигласан хуурамч хуудсанд бүү хандаарай

#FactCheckByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1813

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хамгийн хурдан {сайн уу} гэж хэлсэн 𝟐𝟑𝟎 оролцогчид би санамсаргүй байдлаар ₮𝟐𝟓𝟎𝟎𝟎𝟎𝟎 шилжүүлнэ” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дуучин Укагийн нэр, зургийг ашигласан хуурамч хуудаснаас түүний хуучин лайв бичлэгийг түгээж, мөнгө шилжүүлэхтэй холбоотой худал мэдээлэл тараажээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ۦۦ ۦۦu k a нэртэй хуудаснаас “Хамгийн хурдан {сайн уу} гэж хэлсэн 𝟐𝟑𝟎 оролцогчид би санамсаргүй байдлаар ₮𝟐𝟓𝟎𝟎𝟎𝟎𝟎 шилжүүлнэ” гэсэн тайлбартай найман цагийн бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 1900 гаруй реакц, 8700-аад сэтгэгдэл авч, 16 мянган удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах аргыг ашиглав.

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад нийтдээ дөрвөн удаа нэрээ сольсон нь илэрлээ. Тодруулбал, тус хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 10-нд ۦۦ ۦۦ гэсэн нэртэйгээр үүсгэснийхээ дараа Postquam Cosmetic гэж сольсон байна. Мөн хуудасныхаа танилцуулга хэсэгт Real Estate буюу үл хөдлөх хөрөнгө гэсэн утгатай тайлбарыг байршуулжээ.

Цаашлаад түгээсэн бичлэгийн агуулгыг нягтлав. Тухайн бичлэгт дуучин Ука “хөл хорио тогтоосон тул бүгдээрээ гэртээ байж, гадуур битгий гараарай” гэх мэтээр цар тахлын үеийн нөхцөл байдлын тухай дурдсан байна. Ингэхдээ хүмүүст мөнгө шилжүүлэх тухай агуулгыг огт дурдаагүй аж.

Энэ талаар тодруулахын тулд дуучин Укагийн албан ёсны фейсбүүк хуудсанд хандаж, шалгасан мэдээлэлтэй холбоотой агуулгыг хайхад, ямар ч илэрц олдсонгүй. Үүнээс харахад цар тахлын үеэр хийгдсэн бичлэгийг хуурамч хаягаас дахин түгээж, хүмүүсийг төөрөгдүүлж байна.

Зургийн тайлбар: Дуучин Укагийн албан ёсны хуудсыг хуурамч хуудастай харьцуулсан нь

Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан хуурамч хаяг нээж, бэлэг өгөх, мөнгө тараах тухай мэдээллээр хүмүүсийн анхаарлыг татдаг залилангийн арга бий. Ингэхдээ чат, холбоосоор дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг авахыг санаархдаг. Энэ нь хувийн мэдээллээ алдах эрсдэлд хүргэхээс гадна санхүүгийн алдагдалд оруулдаг байна. Цаашлаад энэ төрлийн аргаар хуудасныхаа хандалтыг нэмэгдүүлээд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хуурамч мэдээлэл түгээж, манипуляц хийхээр оролдож эхэлдэг. Иймээс энэ төрлийн мэдээллийг таньж чаддаг байх нь таныг олон төрлийн эрсдэлээс хамгаалах юм.

Дүгнээд хэлбэл, дуучин Укагийн нэр, зургийг ашигласан хуурамч хуудаснаас түүний хуучин лайв бичлэгийг түгээж, мөнгө шилжүүлэхтэй холбоотой худал мэдээлэл тараажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хамгийн хурдан {сайн уу} гэж хэлсэн 𝟐𝟑𝟎 оролцогчид би санамсаргүй байдлаар ₮𝟐𝟓𝟎𝟎𝟎𝟎𝟎 шилжүүлнэ” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Check document