Search

Чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй “Korepluss Slim” нэртэй тураах бүтээгдэхүүнийг гаднын улсаас удирддаг пэйжээр борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1803

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“KOREPLUSS SLIM” нэртэй тураах капсул бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдлагатай хуудасанаас “KOREPLUSS SLIM” гэх олон улсын стандартаар батлагдаагүй, чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурталчлан, боруулуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны нэгдүгээр сарын 02-нд Korepluss Slim – Аюулгүйгээр жингээ хасаж, гоолиг биеэ эргүүлэн аваарай (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудаснаас “KOREPLUSS SLIM” нэртэй тураах капсул бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг нийтэлжээ. Тус пост 483 реакц, 93 гаруй сэтгэгдэл авч, 84 удаа цааш түгээгджээ.

Бичлэгийн тайлбарт, “Өдөрт ердөө 2 ширхэг уугаад 14 хоногийн дараа биеийн хөнгөн, гоолиг байдлыг мэдэр, 100% байгалийн гаралтай ханд аюулгүй, ядрахгүй, дахин жин нэмэхгүй” гэжээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглав.

Хаяг шалгах

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2025 оны 11 дүгээр сарын 10-нд “MAX SLIM – Аюулгүйгээр жингээ хасаж, гоолиг биеэ эргүүлэн аваарай” нэртэй үүссэн, Вьетнам улсаас 3 админ удирдаж байна.

Мөн түгээсэн мэдээллийг шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдсан. Цаашлаад шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ. Тодруулбал, тус сайтад бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн нэр, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээллийг оруулаагүй байна. 

Агуулгыг нягтлах

KOREPLUSS SLIM тураах капсул” бүтээгдэхүүнийг сурталчлахдаа FDA-аар баталгаажсан хэмээн мэдээлсэн. Үүнийг баталгаажуулахын тулд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа болон холбогдох байгууллагуудын хуудсанд хандаж “KOREPLUSS SLIM” түлхүүр үгээр болон бүртгэлийн дугаараар хайлт хийхэд уг бүтээгдэхүүнийг баталсан ямар ч баримт илрээгүй юм. 

Бид шалгасан мэдээлэлд хавсаргасан баримт бичгийг шалгахад ямар нэг бүтээгдэхүүнийг баталгаажуулсан биш харин “BAT PHUC PHARMACEUTICAL SOUTHEAST HIGH TECHNOLOGY COMPANY LIMITED” нэртэй Вьетнам Улсад бүртгэлтэй хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг компанийн бүртгэлийн гэрчилгээ байв.

Гэвч уг компани “KOREPLUSS SLIM” бүтээгдэхүүнийг борлуулдаг эсэх болон яг ямар нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олдсонгүй.

Мөн “KOREPLUSS SLIM” бүтээгдэхүүнийг зургаар хайхад ихэвчлэн онлайн худалдааны сайтуудаар борлуулж, үйлдвэрлэгч байгууллагын мэдээлэл, албан ёсны эх сурвалж огт байхгүй байна.

Дүгнэхэд, уг бүтээгдэхүүн нь олон улсын стандартаар бүрэн батлагдаагүй, чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй байна. Ийм баталгаагүй бүтээгдэхүүнийг гаднын улсын удирдлагатай пэйжээр дамжуулан Монголд борлуулах үзэгдэл их байгаа тул худалдан авах, чатаар хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“KOREPLUSS SLIM” нэртэй тураах капсул бүтээгдэхүүнийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Check document