Search

Алтны уурхайгаас азтан шалгаруулж байна гэх лайв залилангаас сэргийлж, репорт хийж, бусдад түгээхээс зайлсхийгээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1794

Ерөнхий агуулга

“Индонез улсын Caiyun Mining компаниас явуулж байна. Манай компани 60 жилийн түүхтэй. 100, 200, 300 метрийн гүнээс олборлосон алтны хүдрийг тус бүр 175, 275, 475 мянган төгрөгөөр авах боломжтой” гэх агуулгатай лайв хийжээ.

Баримт шалгалтын үр дүн

Индонез улсад Caiyun Mining гэх нэртэй алтны уурхай байхгүйгээс гадна ЦЕГ энэ төрлийн цахим залиланд өртөхгүй байхгүй анхааруулжээ. Хэрэв та энэ төрлийн цахим залиланд өртсөн бол Цагдаагийн байгууллагын 102, 51265666 дугаарын утсанд цаг алдалгүй хандаарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Цахим орчинд Caiyun Mining Баялгийн бурхан ирлээ. 888 гэх хаяг “Индонез улсын Caiyun Mining компаниас явуулж байна. Манай компани 60 жилийн түүхтэй. 100, 200, 300 метрийн гүнээс олборлосон алтны хүдрийг тус бүр 175, 275, 475 мянган төгрөгөөр авах боломжтой” гэх агуулгатай лайв хийжээ.

Тус алтны лайв явуулж буй Фэйсбүүк пэйжийг шалгавал 2025 оны 08 дугаар сарын 24-нд үүссэн, 556 дагагчтай, Вьетнам улсаас гурван админ удирдаж байна.

“Caiyun Mining Баялгийн бурхан ирлээ.” гэх нэртэй пэйжийн ил тод байдал

Бид өмнө нь Мьянмар улсын магок үнэт чулууны уурхайгаас албан ёсны эрхтэй шууд олборлолт болон хусдаг сугалааны лайвыг залилан болохыг баримтаар шалгаж, үзэлт хандалтыг нь бууруулсан.

Харин энэхүү шинэ төрлийн лайв бичлэгт “Индонез улсын Caiyun Mining компаниас явуулж байна. Манай компани 60 жилийн түүхтэй. 100, 200, 300 метрийн гүнээс олборлосон алтны хүдрийг тус бүр 175, 275, 475 мянган төгрөгөөр авах боломжтой” гэжээ.

Сугалаа, аз ёндоогоо үзээрэй гэх нэрийн доор залилан үйлдэж байна

Хусдаг сугалаа, Мьянмар улсын үнэт чулууны сугалаа, алт, үнэт эдлэлийн хямдралтай худалдаа гэх лайв залилан үйлдэж буй пэйжийн түгээмэл шинж тэмдгүүд нь цөөн дагагчтай, үүсээд удаагүй, зохиомол компанийн нэр, лого ашигладаг, гаднын улсаас удирддаг зэрэг юм.

“Сaiyun Mining” алтны уурхайгаас сугалаа явуулж буй энэ лайвын хувьд мөн адил дээрх шинж тэмдгүүдийг агуулж байгаагаас гадна Индонез улсад “Сaiyun Mining” нэртэй алтны уурхай огт байхгүй аж.

Та яах ёстой вэ?

Энэ төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа боловч хохирсон иргэдийн тоо буурахгүй байгаа тул иргэдийг дээрх лайвуудтай тааралдсан тохиолдолд шууд репорт хийж, өөрийгөө болон ойр дотнын хүнээ хамгаалахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.

Мөн та цахим орчинд ийм төрлийн залилангийн шинжтэй лайвтай тааралдсан тохиолдолд огт дарж орохгүй байх, сэтгэгдэл бичихгүй байх, хуваалцахгүй байх нь зүйтэй. Ийм үйлдлүүд нь тухайн залилангийн шинжтэй контентыг улам түгээх, бусад иргэдийг хохирох эрсдэлийг бууруулах юм.

Хэрэв та энэ төрлийн цахим залилах гэмт хэрэгт өртсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102, 51265666 дугаарын утсанд цаг алдалгүй хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Индонез улсын Caiyun Mining компаниас явуулж байна. Манай компани 60 жилийн түүхтэй. 100, 200, 300 метрийн гүнээс олборлосон алтны хүдрийг тус бүр 175, 275, 475 мянган төгрөгөөр авах боломжтой” гэх агуулгатай лайв хийжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document