Search

Олны танил, алдартай хүмүүсийн нэр, зургийг ашиглан худал мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1792

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Владимир Путин Монгол бол асар их баялагтай орон. Гэтэл баялаг нь ард түмнийхээ амьдралыг өөд татахын оронд цаасан дээрх тоо, гадагш урссан түүхий эд болон хувирч байна. Энэ бол зүгээр нэг алдаа биш бодлогын сул дорой байдал” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

В.Путин “Монгол бол асар их баялагтай орон. Гэтэл баялаг нь ард түмнийхээ амьдралыг өөд татахын оронд цаасан дээрх тоо, гадагш урссан түүхий эд болон хувирч байна” гэж хэлээгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Шударга үнэний хөтөч (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook хуудаснаас “Владимир Путин Монгол бол асар их баялагтай орон. Гэтэл баялаг нь ард түмнийхээ амьдралыг өөд татахын оронд цаасан дээрх тоо, гадагш урссан түүхий эд болон хувирч байна. Энэ бол зүгээр нэг алдаа биш бодлогын сул дорой байдал” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Тус постыг 4,300 гаруй реакц, 446 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,800 гаруй удаа цааш түгээжээ.

Тус постод, “Зэс, алт, нүүрс, уран, газрын ховор элемент эдгээр нь улс орны стратегийн нөөц. Ийм нөөцтэй улс ядуу байна гэдэг бол хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Баялгаа хамгаалж чаддаггүй, нэмүү өртөг шингээж чаддаггүй, дотооддоо үйлдвэрлэл босгож чаддаггүй тогтолцоо бол ирээдүйгээ зээлд тавьж байна гэсэн үг. Байгалийн баялаг бол тусгаар тогтнолын баталгаа байх ёстой. Харин баялаг нь хяналтгүй, ашиг сонирхлын зөрчилд автсан, стратегийн бодлогогүй ашиглагдвал улс орон гаднын зах зээлээс хэт хамааралтай болдог. Энэ бол аюултай. Төрийн үүрэг бол ард түмний эрх ашгийг хамгаалах. Хэрэв баялаг нь цөөн хүний ашиг сонирхолд үйлчилж, олонхи нь үр шимийг нь хүртэж чадахгүй байвал энэ нь системийн доголдол. Ийм тогтолцоо өөрөө өөрийгөө засахгүй. Баялагтай атлаа ядуу байх нь хувь тавилан биш. Энэ бол шийдвэр гаргах түвшний асуудал. Хариуцлага, сахилга бат, стратегийн алсын хараа үгүй бол ямар ч баялаг улс орныг хүчирхэг болгож чадахгүй. Улс орны ирээдүйг бат бөх байлгахын тулд баялгаа үндэсний эрх ашигт нийцүүлэн ашиглах, дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх, шударга хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай. Үгүй бол баялаг нь боломж биш, алдагдсан боломж болон үлдэнэ” гэсэн байна.

Бид өмнө нь “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлсэн үг” гэж цахим орчинд өндөр хандалттай түгсэн гурван мэдээллийг баримтаар шалгаж, худал болохыг (энд, энд, энд) мэдээлж байсан.

Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Владимир Путин албан ёсны мэдэгдэл хийгээгүй

Аливаа улс орны ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтны байр суурь, хэлсэн мэдэгдлийг албан ёсны сувгуудаар нийтэлдэг. Иймд бид шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой мэдэгдэл, мэдээ, бусад мэдээллийг авах боломжтой албан ёсны вэбсайт болох kremlin.ru-д “Mongolia, Natural resources” гэх түлхүүр үгээр хайж үзэхэд шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулгатай төстэй мэдэгдэл хийсэн зүйл олдсонгүй. Кремлийн албан ёсны Youtube сувгаас хамгийн сүүлд хийсэн мэдэгдлүүдээс харахад мөн байсангүй.

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь 2018 оны долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болсон BRICS-ийн 10 жилийн ойн уулзалтын үеэр үг хэлж буй В.Путины зураг байв. Энэ үед түүний хэлсэн үгийг www.kremlin.ru цахим хуудсаар орж шалгахад шалгасан мэдээлэлд дурдсан агуулгатай ойролцоо утга огт байхгүй байна.

  • BRICS Community нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг улсаас эхэлсэн, одоо Египет, Этиоп, Индонез, Иран, Арабын Нэгдсэн Эмират зэрэг шинэ гишүүдийг багтаасан олон улсын хамтын байгууллага юм.
Эх сурвалж: kremlin.ru

Дүгнээд хэлбэл, В.Путин “Монгол бол асар их баялагтай орон. Гэтэл баялаг нь ард түмнийхээ амьдралыг өөд татахын оронд цаасан дээрх тоо, гадагш урссан түүхий эд болон хувирч байна” гэж хэлээгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Владимир Путин Монгол бол асар их баялагтай орон. Гэтэл баялаг нь ард түмнийхээ амьдралыг өөд татахын оронд цаасан дээрх тоо, гадагш урссан түүхий эд болон хувирч байна. Энэ бол зүгээр нэг алдаа биш бодлогын сул дорой байдал” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Check document