2025 оны 02 дугаар сарын 10-нд Delgermaa Beckbat (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Америкчууд Эпштэйний бүх файлууд, нэрсийг бүгдийг нээхийг шаардсан жагсаал АНУ-ын том хотуудад өрнөж буй аж. 10.02.2026” гэх тайлбартайгаар өргөн хэмжээний жагсаалын зургууд нийлүүлэн оруулжээ. Тус постыг нийт 382 реакц, 30 сэтгэгдлээр идэвхжүүлж, 54 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийн хэсэг бүрийг Google Lens хайлтын системээр хайхад 2025 оны 10 дугаар сарын 18-нд АНУ даяар өрнөсөн “No Kings” хөдөлгөөний мэдээллүүд илэрцээр гарч ирлээ. (энд, энд бас энд)
“No Kings” нь Америкийн ард иргэд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааг эсэргүүцэн хийж буй хөдөлгөөн юм. “Америк улс хаад ноёд, дарангуйлагч, дарлагчдад харьяалагддаггүй, харин жинхэнэ боломжийн төлөө санаа тавьдаг, дуугардаг, тэмцдэг ард иргэдэд харьяалагддаг” гэх гол үзэл баримтлалтай эл хөдөлгөөн үргэлжилсээр байгаа аж.
Тус хөдөлгөөн 2025 оны зургаадугаар сард эхэлсэн ба 2025 оны 10 дугаар сарын 18-нд АНУ-ын 50 мужийг хамарсан, 7 сая гаруй иргэн оролцсон жагсаал болсон. Доор зурагт No Kings хөдөлгөөний сайтад нийтлэгдсэн бичлэгийн хэсэг болон шалгасан зургийг харьцуулан харууллаа.

Харин шалгасан мэдээлэлд өмнө болсон үйл явдлын зургийг ашиглан одоо өрнөж буй жагсаал мэтээр тайлбарлан төөрөгдүүлжээ.
Дүгнэвэл, 2025 оны 10 дугаар сарын 18-нд болж өрнөсөн Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааг эсэргүүцсэн жагсаалын зургийг Эпштэйний файлтай холбон тайлбарлаж, төөрөгдүүлжээ.




