2026 оны 02 дугаар сарын 05-нд Delgermaa Beckbat (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Эпштейны файлуудаас дайнд хөрөнгө оруулах боломж бүхий хүмүүс Дэлхийн гуравдугаар дайн 2026 оны 2-р сарын 8-нд эхлэх магадлалыг хэлэлцэж байгаа гэсэн захидал олджээ. Хэрэв үнэн бол Эпштейн чинь Simpsons байсан юм биш үү” гэх мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 17-нд илгээсэн мэйлийн зураг хавсарган түгээжээ. Тус постыг нийт 141 реакц, 24 сэтгэгдлээр идэвхжүүлж, 30 удаа цааш түгээсэн байна.
FactCheck: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Эпштэйний файл гэдэг нь санхүүч мэргэжилтэй Жеффри Эпштэйний удаан хугацааны турш үргэлжилсэн гэмт хэргийн талаарх хувийн, шүүхийн болон мөрдөн байцаалтын үеийн нотлох баримтууд юм. 2026 оны 01 дүгээр сарын 30-нд АНУ-ын Хууль зүйн яамнаас Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой 3 сая гаруй хуудас файл, 180 мянга гаруй зураг, 2,000 гаруй бичлэг зэрэг шинэ баримтуудыг олон нийтэд ил болгож, нээлттэй байршуулсан билээ.
АНУ-ын хууль зүйн яамны сайт дахь Эпштэйн файл цэсээс түлхүүр үүгээр хайж үзэх боломжтой юм. Иймд Эпштэйн файл цэсээс шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагт харагдаж буй тодруулсан текст бүрээр хайхад ямар ч баримт гарч ирсэнгүй.
Иймд Эпштэйн файл цэсээс шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагт харагдаж буй тодруулсан текст дэх “potential angel investmentt opp”, “discuss ww3”, “Feb 8 2026” гэх түлхүүр үгээр хайхад ямар ч баримт илэрсэнгүй.
Харин “I am on vacation till July 29” түлхүүр үгээр хайхад 2014 оны 07 дугаар сарын 17-нд илгээсэн и-мэйл илэрцээр гарч ирлээ. И-мэйлийн эх хувилбарт дэлхийн гуравдугаар дайны тухай огт дурдаагүй байна. Харин шалгасан зурагт дэлхийн гуравдугаар дайны тухай текст нэмж, и-мэйлийн гарчиг, илгээсэн он сар өдрийг өөрчилжээ. Доорх зурагт и-мэйлийн эх хувилбар болон шалгасан зургийг харьцуулан харууллаа.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Lead Stories, EFE Verifica баримт шалгах төвөөс “Эпштэйний файлд дэлхийн гуравдугаар дайнынг 2026 оны 02 дугаар сарын 08-нд гэж төлөвлөж буй тухай и-мэйл байсан” гэх мэдээлэл, зургийг шалгаж худал болохыг мэдээлсэн. Эпштэйний файлаас “ww3” буюу дэлхийн гуравдугаар дайн гэх өргөн хүрээний түлхүүр үгээр хайхад 7 илэрц гарч ирсэн нь дайнтай холбоогүй, харин домэйн хаягийн нэр эсвэл нийтлэлийн эшлэл зэрэг байсан тухай Lead Stories баримт шалгах төв тайландаа дурджээ.
Дүгнэлт
Эпштэйний файлууд дунд “дэлхийн гуравдугаар дайныг 2026 оны 02 дугаар сарын 08-нд эхлэхээр төлөвлөж байна” гэж хэлэлцсэн баримт илрээгүй. Харин шалгасан мэдээлэлд эвлүүлсэн зураг ашиглан төөрөгдүүлжээ.





