2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Н. Болормаа (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook хаягаас “АНУ-д хүхрийн хүчил шахах аргыг хорьсон. Маш хортой гэж үзсэн” гэсэн пост нийтэлжээ. Тус постыг 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,500 гаруй удаа цааш түгээжээ.
Энэхүү постыг 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс дахин идэвхжүүлж байгаа тул баримтаар шалгалаа.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дэлхийн цөмийн холбооны World Nuclear вэб хуудаст нийтлэгдсэн, 2026 оны нэгдүгээр сарын 20-нд шинэчэлсэн мэдээллээр “Одоогоор АНУ, Казахстан, Узбекстан улсын ураны олборлолтын ихэнх хэсэг нь газар доор уусган олборлох аргаар явагдаж байна” гэжээ.

Мөн АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн захиргаа (EIA)-ны албан ёсны сайтад “Дотоодын ураны үйлдвэрлэлийн тайлан”-г нээлттэй байршуулжээ. Тайланд 2025 оны АНУ-ын газар доор уусган олборлох (ГДУО) аргаар уран олборлох орд газрын эзэмшигч, байршил, хүчин чадал, үйл ажиллагааны төлөвийн мэдээллийг хүснэгтээр харуулсан байна. Тодруулбал, 2025 оны гуравдугаар улиралын байдлаар АНУ-д газар доор уусган олборлох аргаар идэвхтэй олборлолт явуулж байгаа 6 ордын талбай бүртгэлтэй байна. Мөн лицензийн бүртгэлтэй байгаа 6 орд байна.

Газар дор уусган олборлолт нь битүү цикл орчинд явагддаг бөгөөд хөрсний гүнд өрөмдсөн цооногоор хүхрийн хүчилтэй уусмалыг шахаж, ураныг уусган авдаг
ГДУО арга нь хүхрийн хүчлийг шууд газар руу шахдаггүй бөгөөд гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, хоёр хувийн концентрацтай хүхрийн хүчлийг нэмж, хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ ураныг өөртөө уусгаад, соруулах цооногт хүрч, газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг технологи юм.

Эх сурвалж: Дэлхий цөмийн холбооны World Nuclear News мэдээллийн сайт
Газар дор уусган олборлолт нь битүү цикл орчинд явагддаг бөгөөд хөрсний гүнд өрөмдсөн цооногоор хүхрийн хүчилтэй уусмалыг шахаж, ураныг уусган авдаг. Үүний дараа үлдсэн хүхрийн хүчлийг саармагжуулах арга хэмжээ авч, гүний усанд тогтмол хяналт тавьснаар олборлолтын явц, аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.
Дүгнээд хэлбэл, “АНУ-д хүхрийн хүчиил шахах” аргыг хориглосон талаар мэдээлэл байхгүй байна. Харин 2025 оны гуравдугаар улирлын байдлаар АНУ-д газар доор уусган олборлох аргаар идэвхтэй олборлолт явуулж байгаа 6 ордын талбай бүртгэлтэй байна. Мөн 6 лицензийн бүртгэлтэй орд газар байна.




