Search

Жүжигчин Баясаа, Зоригоо нарын пэйжийг дуурайлган үүсгэж, хуурамч вэбсайтаар дамжуулан залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1763

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Dior Sauvage үнэртэй усыг 70 хувийн хямдралтайгаар дараах линкээр орж худалдан аваарай” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Жүжигчин Баясаа, Зоригоо нарын зураг, лого, нэрийг ашиглан нэг хоногийн өмнө үүссэн, 12 дагагчтай хуурамч пэйж Диор брэндийн үнэртэй усыг 70 хувийн хямдралтай аваарай хэмээн иргэдийг урхидаж, хуурамч вэбсайтаар дамжуулан хувийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 27-нд “Bayasaa & Zorigoo” гэх нэртэй пэйж “Dior Sauvage үнэртэй усыг 70 хувийн хямдралтайгаар дараах линкээр орж худалдан аваарай” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 286 реакц, 24 сэтгэгдлээр идэвхжүүлж, 12 удаа цааш түгээжээ.

Пост түгээсэн пэйж нь нэг хоногийн өмнө буюу 2026 оны 01 дүгээр сарын 27-нд үүссэн, 12-хон дагагчтай, холбоо барих утасны дугаар оруулаагүйгээс гадна профайл зурагтаа Meta компанийн баталгаажуулалтын цэнхэр тэмдгийг нэмж өгсөн зэрэг нь хуурамч пэйж гэдгийг нотолж байна.

Бид HiveModeration хэрэглүүрээр түгээсэн зургуудыг шалгахад Google компанийн “Gemini3” гэсэн модель ашиглан тус зургуудыг үүсгэсэн гэсэн үр дүн гарлаа.

Постод хавсаргасан вэбсайтыг шалгавал 2025 оны 12 дугаар сарын 20-нд үүссэн, сервер нь Сингапур улсад бүртгэлтэй, Amazon компаниас серверийн үйлчилгээ авдаг зэрэг мэдээлэл гарч ирлээ.

Харин вэбсайт руу нь орж үзвэл иргэдийн нэр, утасны дугаар, гэрийн хаяг, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг авч байгааг харж болно.

Хавсаргасан вэбсайтын нүүр хуудас

Мөн залилагчдын гаргасан өөр нэг заль нь “астротурфинг” буюу иргэдэд илүү үнэмшилтэй харагдуулахын тулд хуурамч хаягуудаар постын реакцын тоог нэмэгдүүлж байна. Үүндээ голдуу гаднын нэртэй хуурамч хаягууд ашиглажээ.

2025 оны 12 дугаар 12-нд жүжигчин Bayasaa & Zorigoo нарын албан ёсны пэйжээс “AI-аар бүтээсэн зургуудаар хүмүүс залилж байна, иймд уг пэйжийг репорт хийнэ үү” хэмээн сэрэмжлүүлж мэдэгдэл гаргажээ.

Цахим орчинд олны танил хүмүүсийн зураг, бичлэгийг ашиглан яг адилхан нэртэй пэйж нээн, хүмүүсийг хуурч, залилах явдал түгээмэл байдаг. Иймд та тухайн пэйжийн дагагчдын тоо, үүссэн огноо, бусдын зураг, ямар улсаас удирдаж байгаа зэргийг пэйжийн нэр дээр дараад, шалгаж байгаарай.

Хуурамч пэйжийн түгээмэл шинж чанарууд:

  • Үүсээд удаагүй (хэдэн сарын өмнө, заримдаа хэдхэн хоногийн өмнө)
  • Маш цөөн дагагчтай (ихэнхдээ 100 хүрээгүй, заримдаа 1000 дотор)
  • Гаднын улсаас удирддаг
  • Цөөн посттой (нэг хоёроос хэтэрдэггүй)
  • Профайл зурагтаа бусдын зураг, лого ашигласан
  • Холбоо барих утасны дугаар, хаяг оруулаагүй


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Астротурфинг” гэж юу вэ?

UrlVoid – Вэбсайтыг хэн, хэзээ, хаана үүссэнийг шалгадаг хэрэглүүр

HiveModeration – Зураг, бичлэгийг хиймэл оюун ухаанаар хийсэн эсэхийг шалгадаг хэрэглүүр

Жүжигчин Bayasaa & Zorigoo нарын албан ёсны пэйж

Bayasaa & Zorigoo пэйжийн мэдэгдэл (2025-12-12)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Dior Sauvage үнэртэй усыг 70 хувийн хямдралтайгаар дараах линкээр орж худалдан аваарай” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document