Search

БНСУ-ын ерөнхийлөгч “Улаанбаатарыг дэлхийн хэмжээний хот болгож чадна” гэж хэлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1759

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс Өмнөд Солонгос шиг хөгжилтэй орон болох бүрэн боломжтой. Манай инженерүүд хэдхэн жилийн дотор улаанбаатарыг дэлхийн хэмжээний хот болгож чадна” гэх пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён “Монгол Ус Өмнөд Солонгос шиг хөгжилтэй орон болох бүрэн боломжтой. Манай инженерүүд хэдхэн жилийн дотор улаанбаатарыг дэлхийн хэмжээний хот болгож чадна” гэж хэлсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 22-нд Шүгэл Ажиллагаа (архивласан хувилбар) хаягаас “БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс Өмнөд Солонгос шиг хөгжилтэй орон болох бүрэн боломжтой. Манай инженерүүд хэдхэн жилийн дотор улаанбаатарыг дэлхийн хэмжээний хот болгож чадна” гэх пост нийтэлжээ. Уг пост нийт 144 реакц, 33 сэтгэгдлээр идэвхжүүлж, 14 удаа цааш түгээжээ.

Агуулгыг нягтлах нь

Аливаа улс орны ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтны байр суурь, хэлсэн мэдэгдлийг албан ёсны сувгуудаар нийтэлдэг. Иймээс бид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны Korea.net сайтаас “Mongolia, Ulaanbaatar” гэх түлхүүр үгээр хайж үзэхэд шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулгатай төстэй мэдэгдэл хийсэн зүйл олдсонгүй.

Харин Монгол улстай холбоотой бичсэн хамгийн сүүлийн мэдээлэл нь 2025 оны 09 дүгээр сарын 4-нд И Жэ Мён ерөнхийлөчийн X дэх албан ёсны хаягт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан талаар нийтэлжээ. Тодруулбал, “Хоёр орон ховор металлын чиглэлээр хамтран судлах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний бодитой хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэхээр тохиролцов” гэж тэмдэглэжээ.

Зурийг нягтлах нь

Шалгасан мэдээлэлд ашигласан зургийг Google Lens хэрэглүүр ашиглан хайхад, 2025 оны 06 дугаар сарын 09-нд The Korea Herald сайтад “Ерөнхийлөгч И Жэ Мён даваа гарагт Сөүл хотын төв, Ёнсан дүүргийн Ерөнхийлөгчийн ордонд болсон эдийн засгийн ажлын хэсгийн хоёр дахь хуралд үг хэлж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлж байжээ. Түүний хэлсэн үгэнд Монголын талаар дурдаагүй бөгөөд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал, сайжруулах арга замын тухай хөндсөн байна.

Дүгнээд хэлбэл, БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён “Монгол Улс Өмнөд Солонгос шиг хөгжилтэй орон болох бүрэн боломжтой. Манай инженерүүд хэдхэн жилийн дотор улаанбаатарыг дэлхийн хэмжээний хот болгож чадна” гэж хэлсэн гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улс Өмнөд Солонгос шиг хөгжилтэй орон болох бүрэн боломжтой. Манай инженерүүд хэдхэн жилийн дотор улаанбаатарыг дэлхийн хэмжээний хот болгож чадна” гэх пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document