Search

Хуурамч вэбсайтаар дамжуулан иргэдийн банк, төлбөрийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1757

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өнөөдөр л 60% хямдрал, үнэгүй хүргэлт” агуулгатай постыг “mongoliakfc.com” гэх холбоос хавсарган түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Иргэдийг “зөвхөн өнөөдөр л 60% хямдрал” гэх татгалзахын аргагүй саналаар урхидан, хуурамч вэбсайтаар дамжуулан банк, төлбөрийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 23-нд “Food Delivery”, “Delivery Food” гэх нэртэй пэйж “Өнөөдөр л 60% хямдрал, үнэгүй хүргэлт” агуулгатай постыг “mongoliakfc.com” гэх холбоос хавсарган түгээжээ.

“Food Delivery”, “Delivery Food” гэх хоёр пэйж нь 2025 оны 08 дугаар сарын 22-нд зэрэг үүсчээ. Цаашлаад “mongoliakfc.com” гэх хуурамч вэбсайт холбосон, бусдын зургийг профайл зурагтаа ашигласан, Вьетнамын утасны дугаартай зэрэг хуурамч пэйжид түгээмэл ажиглагддаг шинж чанаруудыг агуулжээ.

Постод хавсаргасан “mongoliakfc.com” вэбсайтыг Urlvoid хэрэглүүрээр шалгаж үзэхэд, 10 хоногийн өмнө буюу 2026 оны 01 дүгээр сарын 16-нд үүсэж, АНУ-д сервер нь байршиж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “mongoliakfc.com” вэбсайтыг зөрчилтэй үйл ажиллагаа эрхэлж буй цахим хуудас хэмээн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлажээ.

2026 оны 01 дүгээр сарын 24-нд KFC Mongolia-ийн албан ёсны Фэйсбүүк пэйж “KFC брэндийн захиалгын системийг дуурайлган хийсэн “mongoliakfc.com” гэх хуурамч вэбсайт хэрэглэгчдийн банк, төлбөрийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого хийж байна“. Иймд хэрэглэгчдийг зөвхөн албан ёсны вэбсайт болох www.kfcmongolia.com-оор орж захиалга өгч байхыг анхааруулжээ.

Дүгнээд хэлбэл, KFC Mongolia-ийн онлайн захиалгын вэбсайтыг дуурайлган хийсэн хуурамч вэбсайтаар дамжуулан, иргэдийн банк, төлбөрийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна.

Иймд та цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн газрын албан ёсны Фэйсбүүк пэйж, вэбсайт мөн эсэхийг сайтар шалгаж байхыг зөвлөе.

Мөн “Өнөөдөр л 60% хямдрал” гэх агуулга нь иргэдийг яаруулсан, сэтгэл хөдлөлд суурилан хурдан үйлдэл гаргах замаар урхидаж байгаа нь цахим залилагчдын түгээмэл арга, залиудын нэг юм.

Дансаа бүү ашиглуул цахим залилангийн эсрэг мэдээллийн аян


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өнөөдөр л 60% хямдрал, үнэгүй хүргэлт” агуулгатай постыг “mongoliakfc.com” гэх холбоос хавсарган түгээжээ.

Check document