Search

Хэрэглэгчийн егөөдөж оруулсан зургийг жинхэнэ мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1756

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Замын хөдөлгөөний зөрчил ирүүлсэн иргэн 6,164,800 төгрөгийн урамшуулал авчээ” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэрэглэгч егөөдөж оруулсан зургийг Арслан.мн хуудаснаас жинхэнэ мэтээр түгээн төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 22-нд Арслан.мн Arslan mn (архивласан хувилбар) хуудаснаас “102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчил ирүүлсэн иргэн 6,164,800 төгрөгийн урамшуулал авчээ” гэх мэдээлэл түгээснийг нийт 14 реакц, 5 сэтгэгдлээр идэвхжүүлж, 42 удаа цааш түгээжээ.

Шалгасан мэдээлэлд 102 аппликейшний буцаан олголтыг харуулсан зураг хавсаргажээ. Тус зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийг эх хувилбарыг 2026 оны 01 дүгээр сарын 21-нд Nyamdorj Battumur хаягт (архивласан хувилбар) “зөвхөн ажил гэрийн үүдэнд явган хүний зам дээр зогссон оркуудыг торгоход #easy 6 сая” гэх тайлбартай нийтэлжээ.

Зургийг сайтар ажиглавал э,ө үзэг эвдэрсэн буюу хэвийн бус харагдаж байна. TIME.MN хуудаст оруулсан зөрчлийн мэдээллийн буцаан олголтын жишээ зураг дахь текстийг шалгасан зургийг тексттэй харьцуулан доорх зурагт харууллаа.

Шалгасан зургийн текст
TIME.MN хуудаст оруулсан жишээ зураг

Мөн зургийг нийтэлсэн хэрэглэгч тус зургийг эвлүүлсэн, хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг сэтгэгдэл хэсэгтээ бичжээ. Тодруулбал, 2026 оны 01 дүгээр сарын 22-нд нийтэлсэн зургийн сэтгэгдэл хэсэгтээ “chatGPT ө үсгийг е үсгээр хийгээд байна” хэмээн бичжээ.

Шалгасан зургийг Hive Moderation, IMGDetector хиймэл оюунаар бүтээсэн зураг шалгах хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн гэж гарч ирлээ.

Hive Moderation хэрэглүүрийн хариу

Үүнээс харвал хэрэглэгч егөөдөж оруулсан зургийг Арслан.мн хуудаснаас жинхэнэ мэтээр түгээн төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Замын хөдөлгөөний зөрчил ирүүлсэн иргэн 6,164,800 төгрөгийн урамшуулал авчээ” гэх мэдээлэл түгээжээ.

Check document