Search

Тэтгэврийн насны иргэдийг онилсон гаднын улсаас явуулж буй залилангаас сэрэмжлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1748

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны данснаас тэтгэврээ авч байгаа бол “ОК” гэж бичээд 80сая авна” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бенин улсаас удирддаг, цөөн дагагчтай, үүсээд удаагүй хуурамч пэйжээс тэтгэврийн насны иргэдэд 80 сая төгрөгийн тэтгэмж олгох нэрийдлээр хувийн мэдээллийг нь авч, цаашлаад интернэт банк руу нь нэвтрэн санхүүгийн залилан үйлдэж байна. Энэ тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлснийг эндээс үзээрэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 22-нд Нийгмийн тусламж гэх Фэйсбүүк пэйж “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны данснаас тэтгэврээ авч байгаа бол “ОК” гэж бичээд 80сая авна” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 450 реакц, 2400 сэтгэгдлээр идэвхжүүлж, 25 удаа цааш түгээжээ. Яг ижил агуулгаттай постыг Ochoffa, Рут Брайан, STP financement, Монгол Хаан зэрэг пэйжүүд мөн түгээжээ.

Хаягийг шалгая

“Нийгмийн тусламж” гэх нэртэй пэйж нь саяхан буюу 2025 оны 10 дугаар сарын 22-нд үүссэн, Benin улсаас нэг админ удирддаг, танилцуулга хэсэг нь хоосон, 22-хон буюу маш цөөн дагагчтай зэрэг хуурамч пэйжид түгээмэл ажиглагддаг шинжүүдийг агуулжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн сэрэмжлүүлэг

2026 оны 01 дүгээр сарын 20-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс цахим орчинд түгээд буй тэтгэврийн насны иргэдийг онилсон залилангийн талаар сэрэмжлүүлжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн сэрэмжлүүлэг (2026-01-20)

Тус сэрэмжлүүлэгт “Нийгмийн тусламж гэх пэйжээс тэтгэврийн насны иргэдэд 80 сая төгрөгийн тэтгэмж олгоно хэмээн хуурч, овог нэр, утасны дугаар, дансны дугаар зэрэг хувийн мэдээллийг олж авч байна” гэв. Цаашлаад тэтгэмжээ баталгаажуулахын тулд утсанд ирэх зургаан оронтой кодоо илгээхийг шаарджээ. Уг зургаан оронтой код нь нууц үгээ солих, шинэчлэх хүсэлт явуулсан тохиолдолд таны утсанд ирдэг бөгөөд бусдад өгснөөр таны интернэт банк, Фэйсбүүк, и-мэйл хаяг зэрэг аккаунт эрсдэлд орох юм. Иймд таны утсанд ирсэн баталгаажуулах кодыг ямар ч тохиолдолд хэнд ч битгий өгч байхыг зөвлөе.

Залилагчид өдөр бүр өөр, өөр нэртэй шинэ пэйжээр дамжуулан иргэдийг урхиддаг. Тэгэхээр пэйж нь үүсээд удаагүй, цөөн дагагчтай гэдэг нь хуурамч пэйжийн хамгийн түгээмэл хоёр шинж тэмдэг юм.

Иймд та үүсээд удаагүй, цөөн дагагчтай, гаднын улсаас удирддаг, бусдын зураг бичлэгийг ашигласан пэйжийн постыг үл ойшоож, цаашлаад репорт хийж өөрийгөө болон ойр дотнын хүнээ залилуулахаас хамгаалаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны данснаас тэтгэврээ авч байгаа бол “ОК” гэж бичээд 80сая авна” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document