Search

“Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1741

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” гэх мэдээлэл нь шог маягаар мэдээлэл бэлтгэдэг сайтаас түгсэн хуурамч мэдээлэл байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Үнэн үгс” нэртэй бүлгэмд Bayarmaa Alex гэх хаягаас “Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ. Тус пост 653 реакц, 98 сэтгэгдэл авч, 113 удаа цааш түгээгдсэн байна.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд агуулгыг нягталж, холбогдох түлхүүр үгээр хайлт хийлээ. Хайлтын үр дүнд дээрх мэдээллийг анх Оросын Панорама гэх сайтад нийтэлсэн нь илэрсэн. Гэвч уг мэдээлэл нь хуурамч юм. Учир нь Панорама нь батлагдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл бус шог маягаар мэдээлэл бэлтгэдэг сайт юм. Энэ тухайгаа “Сайт дээрх бүх бичвэрүүд нь хэтрүүлэг ихтэй пароди нийтлэл бөгөөд бодит мэдээ биш юм” гэж анхааруулсан байна.

Зургийн тайлбар: Панорама сайтын “Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” мэдээллийн төгсгөл хэсэгт анхааруулга байршуулсан нь

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн “mythdetector” байгууллагаас “Panorama.pub сайт нь өөрийн вэбсайт дээрээ хошин, егөөдлийн агуулгатай мэдээлэл түгээдэг гэдгээ анхааруулсан ил тод тайлбартай. Гэвч уг платформын мэдээллийг суртал ухуулгын зоригоор ашиглаж, хуурамч мэдээлэл түгээх үзэгдэл бий” гэж мэдээлж байжээ. Үүнээс уг сайт баталгаагүй, бодит бус мэдээлэл түгээдэг гэдгийг харж болно. Мөн зарим тохиолдолд ийм төрлийн мэдээллийг бусад сувгаар түгээж, зориуд олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор ашигладаг аж.

Түүнчлэн “Гринланд арал төрийн далбаагаа сольсон” гэх ямар ч албан ёсны мэдэгдэл илрээгүй бөгөөд олон улсын баталгаатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч ийм мэдээлэл түгээгүй байна.

Дүгнээд хэлбэл, “Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” гэх мэдээлэл нь шог маягаар мэдээлэл бэлтгэдэг сайтаас түгсэн хуурамч мэдээлэл байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Гринланд арлынхан төрийн далбаагаа түр хугацаагаар Оросын далбаагаар солилоо” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document