2026 оны 01 дүгээр сарын 08-нд Хөгжилтэй залуус нэртэй нээлттэй группэд Tuvshin Jargal нэртэй хаягаас “Амраад байж дээ ангайхайнууд минь” гэсэн тайлбартай, ikon сайтын мэдээний зургийг засварласан зураг оруулжээ. Уг постыг 2.3 мянга гаруй реайкц, 309 сэтгэгдлээр идэвхжүүлж, 161 удаа цааш түгээжээ. Үүнээс гадна 114 бие даасан пост оруулж, хамгийн их нь 246 шэйр, 83.1 мянган үзэлт (view) авсан нь сошиал орчинд хэр нөлөөтэй түгж буйг харуулж байна.
Хошигнол хуваалцах нь ямар нэгэн хоргүй гэж үзэж болох ч дунд нь буй зорилготойгоор түгээж, хуурамч хаягуудаар хуваалцаж буй үзэгдэл нь платформын алгоритмоор дэмжигдэж, энэ төрлийн мэдээллүүдийг цаашид харуулах, илүү чанартай мэдээлэл авах орон зайг нь хумьдаг. Егөөдөл хуурамч мэдээлэл болдог жишгээр уг постыг анх хошигнож оруулсан ч олон дахин түгэхдээ, мөн хожим дахин түгээхдээ төөрөгдөл үүсгэх эрсдэлтэй тул бодит мэдээллийг хүргэж байна.
FACTCHECK:
Зургаар хайх аргаар шалгахад 2020 оны 01 дүгээр сарын 08-нд SMART сургалтын төв хаягаас “Нийслэлийн сурагчдын амралтыг 10 жилээр сунгажээ. Oдоо #Smart_сургалтын_төвд л 10 жилээр суралцахаас #genee” гэсэн тайлбартай оруулж байсан байна. Тухайн үед мөн үүнийг улс төрийн зорилгоор гуйвуулан түгээж байсан жишээ нь Altankhuyag Khishigbaatar нэртэй хаягаас “Түгжрэлийг шийдэж сонгууль өнгөртөл сунгахаар шийдээ юм болов уу? Арай 10 жилээр биш байлгүй дээ” гэсэн тайлбартай оруулж байжээ.

Уг зургийн эх сурвалж ikon сайтын мэдээ бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 06-нд “Нийслэлийн сурагчдын амралтыг ДОЛОО хоногоор сунгалаа” гэсэн гарчигтай нийтэлсэн байна.

Дүгнэхэд, 2020 онд эвлүүлэн түгээж байсан зургийг дахин оруулжээ. Хошигнол хуваалцах нь ямар нэгэн хоргүй гэж үзэж болох ч тэр дунд зорилготойгоор түгээж, хуурамч хаягуудаар хуваалцаж буй үзэгдэл нь платформын алгоритмоор дэмжигдэж, энэ төрлийн мэдээллүүдийг цаашид харуулах, илүү чанартай мэдээлэл авах орон зайг нь хумьдаг.




