Search

Гаднын пэйжээс онцгой хямдрал, хуурамч сэтгэгдлээр урхидсан рийл түгээж, залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1729

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Онцгой хямдралтай өндөр өсгийтэй гутал худалдаалж байна” гэх агуулгатай рийл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирддаг пэйжээс онцгой хямдрал хэмээн сурталчилж, зохиомол сэтгэгдлүүдээр иргэдийг урхидсан хуурамч вэбсайтыг хавсаргасан залилангийн шинжтэй рийл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дугаар сарын 13-нд Гоо сайхан+загвар нэртэй Facebook пэйж “Онцгой хямдралтай өндөр өсгийтэй гутал худалдаалж байна” гэх агуулгатай рийл түгээжээ. Тус рийлийг 1200 реакц, 556 сэтгэгдлээр идэвхжүүлж, 281 удаа цааш түгээжээ.

Хаягийг шалгая

Рийл түгээсэн пэйжийг шалгахад 2025 оны 07 дугаар 07 сарын 08-нд үүссэн, 212 дагагчтай, хоёр посттой, Вьетнам улсаас дөрвөн админ удирдаж байна. Цаашлаад пэйжийн мэдээлэл хэсэгтээ хуурамч хаяг, утасны дугаар, и-мэйл, вэбсайт оруулжээ. Хуурамч пэйж тэр дундаа гаднын улсаас удирддаг залилангийн пэйжүүдэд дээрх шинж тэмдгүүд түгээмэл байдаг.

Зургаар шалгая

Гоо сайхан+загвар хуудаст оруулсан өндөр өсгийтэй гутлын бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Alibaba, Ayzeze, Ebay, Temu зэрэг онлайн худалдааны сайтад ойролцоогоор 12,000-75,000 төгрөг хүртэл үнийн хэлбэлзэлтэй худалдаалж байна. Гэвч шалгасан мэдээлэлд хавсаргасан сайтад тус өндөр өсгийт гутал “140,000 төгрөгөөс хямдарч 79,000 төгрөг болсон” гэж оруулжээ.

Агуулгыг нягталъя

Рийлд хавсаргасан текст нь монгол хэлэнд зохимжгүй үг хэллэг ашигласан, агуулгын хувьд найруулга, өгүүлбэрзүйн алдаатай зэргээс үзвэл орчуулгын хэрэглүүр ашигласан нь харагдаж байна.

Түгээсэн рийлийн тайлбар текст

Хуурамч сайтыг хэрхэн таних вэ?

Шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ. Тодруулбал, тус сайтад бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн нэр, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээллийг оруулаагүй ба нэмэлт мэдээллийн цэс дээр дарах тохиргоогүй сайт юм. Мөн бараа захиалах хэсэгт төлбөр хийх дансны мэдээлэл, хүргэлтийн нөхцөл гэх мэтийг байршуулаагүй байна.

Цаашлаад зохиомол хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлээр иргэдийн итгэлийг олж, залилан үйлдэж байна. Үүний нэг нотолгоо нь сэтгэгдэл бичсэн хугацааг тогтмолоор, хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр тохируулжээ.

Энэ төрлийн Вьетнамаас удирддаг цахим онлайн худалдаа хийх нэртэй залилангийн шинж агуулсан пэйжүүд түгээмэл байгаа тул та онлайнаар худалдан авалт хийхдээ заавал пэйжийн ил тод байдал, вэбсайтыг шалгаж, холбоо барих дугаар, хаяг оруулсан эсэхийг нягталж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Онцгой хямдралтай өндөр өсгийтэй гутал худалдаалж байна” гэх агуулгатай рийл түгээжээ.

Check document