Search

MNB телевиз, Mongolian Farm Family нарын зураг бичлэгийг ашиглан гаднын пэйжээс цахим тоглоомд уриалж, залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1726

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Би итгээгүй ч үнэхээр үр дүнтэй – Фермер утсаар хожсон” гэх гарчигтай рийлийг холбоос хавсарган түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Mongolian Farm Family нэртэй Facebook пэйжийн зураг, бичлэгийг эвлүүлж, MNB телевизийн логог хадаж иргэдийн итгэлийг олоод, цахим тоглоомд их хэмжээний мөнгө хожих боломжтой мэтээр сурталчлан, залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 27-нд Bio ivy нэртэй Facebook пэйж “Би итгээгүй ч үнэхээр үр дүнтэй – Фермер утсаар хожсон” гэх гарчигтай рийлийг холбоос хавсарган түгээжээ.

Bio ivy гэх нэртэй Facebook пэйж 2024 оны 05 дугаар сарын 18-нд үүссэн, Украйн улсаас нэг админ удирдаж байна. Мөн тус пэйж энэ төрлийн 45 Ads буюу төлбөртэйгөөр түгээсэн постуудтай байна.

Пэйжийн ил тод байдал
Пэйжийн төлбөртэйгөөр түгээж буй постууд

Бид түгээсэн бичлэгийг шалгаж үзэхэд Facebook-т 134 мянган дагагчтай Mongolian Farm Family пэйжийн 2025 оны 03 дүгээр сарын 18, 26 болон 04 дүгээр сарын 16-нд нийтэлсэн зураг, бичлэгийг (энд, энд, энд) ашиглан эвлүүлжээ. Тус эвлүүлсэн бичлэгтээ MNB телевизийн лого тавин жинхэнэ мэт харагдуулж, “Би итгээгүй ч үнэхээр үр дүнтэй – Фермер утсаар хожсон” гэх гарчигтайгаар түгээжээ.

Mongolian Farm Family пэйжийн зураг, бичлэгийг ашиглан эвлүүлэг хийжээ.

MNB телевизийн мэдээ мэтээр эвлүүлэн иргэдэд итгэл төрүүлж, цахим тоглоом тоглож их хэмжээний мөнгө хожих боломжтой хэмээн вэбсайт хавсаргажээ. Бичлэгт холбосон вэбсайт “unitrustscalorimeters.cloud“-ийг Who.is хэрэглүүрээр шалгавал 2025 оны 12 дугаар сарын 14-нд үүссэн байна.

2025 оны 12 дугаар сарын 18-нд Mongolian Farm Family пэйжОлон сайхан бичлэгийг минь холиод эвлүүлэг хийжээ. Репорт хийгээд өгөөрэй” гэх сэрэмжлүүлэг нийтэлжээ.

Гаднын цахим залилагчид Монголын томоохон хэвлэл мэдээллийн вэбсайт, пэйж, телевизийн нэр, логог ашиглан иргэдэд итгэл төрүүлж, үнэн мэт харагдуулах арга хэрэглэдэг. Үүндээ мөн олны танил хүмүүсийн зураг, бичлэг ашиглан залилдаг. Сүүлийн үед news.mn-ийн нэр, лого ашигласан залиланг бид баримт шалгасныг эндээс үзээрэй.

Иймд та аливаа хэвлэл мэдээллийн мэдээг зөвхөн өөрсдийнх нь албан ёсны пэйж, вэбсайтаас авч байгаарай. Эргэлзээтэй мэдээ, мэдээллийг Монголын баримт шалгах төвийн АСУУ чатботод илгээж шалгуулаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Би итгээгүй ч үнэхээр үр дүнтэй – Фермер утсаар хожсон” гэх гарчигтай рийлийг холбоос хавсарган түгээжээ.

Check document