Search

Анхаарал татсан бичлэг, хуурамч хаягаар хандалтаа өсгөх жишээг таних арга

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1725

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шинэ жил ч бас сайхан баяр шүү” гэх агуулга бүхий тайлбартай согтуу, зодолдож буй хоёр эмэгтэйн бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын хэрэглэгчийн бичлэгт байршуулсан текстийг дарж, монгол дууны аянд шинэ жилийн баяртай холбоотой тайлбар монгол хэлээр бичиж түгээсэн нь төөрөгдөл үүсгэжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 26-нд Banzragch Taivanaa хаягаас “Эрүүл болсныхоо дараа эргээд харахад санаа зовмоор үйлдэл гаргажээ. Шинэ жил ч бас сайхан баяр шүү” тайлбартай согтуу эмэгтэй зодолдож буй дүрслэл бүхий богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 972 реакц, 69 сэтгэгдлээр идэвхжүүлж, 162 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг 2025 оны 12 дугаар сарын 25-нд @karibaeva1978 Instagram хаягт “Корпорацын төгсгөл” гэх тексттэй нийтэлжээ. Тус хаягт шалгасан бичлэгтэй ижил төрлийн, согтуу мэт жүжиглэсэн бичлэг хэд хэдийг оруулсан байна. (энд бас энд)

Үүнээс харахад гаднын хэрэглэгчийн бичлэгт байршуулсан текстийг дарж, монгол дууны аянд шинэ жилийн баяртай холбоотой тайлбар монгол хэлээр бичиж түгээсэн нь төөрөгдөл үүсгэжээ.

  • Бичлэгийг хуурамч хаягаар олон группэд зэрэг шэйрлэж, түгээлтийг дэмжсэн нь алгоритм ашиглан хандалтаа өсгөх арга юм. Ийнхүү органик бус аргаар түгээж, дараа дараагийн мэдээллийнхээ үзэгдэлтийг нэмэгдүүлдэг. Энэ нь хуурамч мэдээлэл ашиглан, олон нийтийн чанартай, баталгаатай мэдээлэл авах орон зайг эзлэх сөрөг үр дагавартай.
Хуурамч хаягийн нийтлэг шинж: Уртаа Уртаа гэх хаягаар нэг секундэд 12 группэд шэйрлэсэн байна.

Ямар нэг баяр наадмын үеэр бусдын анхаарлыг татах, хандалт нэмэх зорилготойгоор өөр улсад болсон үйл явдал эсвэл гаднын хэрэглэгчийн бичлэгийг хуулбарлан авч түгээх үзэгдэл их тул реакц дарж идэвхжүүлэхгүй, сэтгэгдэл бичихгүй, цааш хуваалцахгүй байх нь таны мэдээлэл авах орчинг хамгаална.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шинэ жил ч бас сайхан баяр шүү” гэх агуулга бүхий тайлбартай согтуу, зодолдож буй хоёр эмэгтэйн бичлэг түгээжээ.

Check document