2025 оны 12 дугаар сарын 24-нд Сурвалж.мн – Survalj.mn нэртэй Facebook пэйж “2022 онд Энэтхэгийн Махараштра мужийн нэгэн зам дээр ачаагаа эмхэлж байсан нэгэн эмэгтэй огт санаанд оромгүй аймшигтай нөхцөл байдалтай тулгарчээ” гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 386 реакц, 25 сэтгэгдлээр идэвхжүүлж, 38 удаа цааш түгээж, 241 мянган удаа үзжээ.
FACTCHECK:
Бичлэгийн эх хувилбар
Түгээсэн бичлэгийн эх хувилбарыг хайхад, TikTok платформд 13 мянган дагагчтай @benzaev гэх хэрэглэгчийн 2025 оны 12 дугаар сарын 14-нд оруулсан 2.5 сая үзэлттэй бичлэг байлаа. @benzaev нь TikTok-д хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгүүд оруулдгаараа танигдсаныг доорх зургаас харж болно.

Зураг, бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгая
Бид түгээсэн бичлэгийг HiveModeration хэрэглүүр ашиглан шалгахад тус бичлэгийг үүсгэхэд хиймэл оюун ухаан ашигласан нь 99.9 хувийн магадлалтай гэсэн үр дүн гарлаа. Мөн тэрээр OpenAI-ийн Sora-2 модель ашигласан нь харагдаж байна.

Дүгнээд хэлбэл, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй энэ үед хүний нүдээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсхүл бодит зураг, бичлэг эсэхийг ялгахад бэрх болсон. Энэ явдлыг ашиглан цахим орчинд хандалтай өсгөх, мэдээллийн агуулгыг гуйвуулж түгээх, медиа манипуляц хийх зэрэг нь түгээмэл болж байна. Иймд та эргэлзээтэй зураг, бичлэгийг HiveModeration, SightEngine, ImageWhisperer хэрэглүүр ашиглан хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгаж байгаарай.




