Search

Бэлэг, дурсгалын зориулалттай 100,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд ашиглах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1721

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“100 000 төгрөгийн дэвсгэрт гархад бэлэн болжээ” гэх мэдээлэл түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Бэлэг дурсгалын зориулалттай 100,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглах боломжгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 25-нд Гүнширийн Мөнгөнхуяг Mungunkhuyag Gunshir (архивласан хувилбар) хаягаас “100 000 төгрөгийн дэвсгэрт гарахад бэлэн болжээ” гэх тайлбартайгаар 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийн зураг нийтэлжээ. Тус постыг нийт 1,300 гаруй реакц, 397 сэтгэгдлээр идэвхжүүлж, 164 удаа цааш түгээсэн байна.

Мэдээлэлд зуун мянгатын дэвсгэртээр “гүйлгээ хийнэ” гэж оруулаагүй байхад хүлээж авч буй хүмүүс “төгрөгийн ханш уналаа” гэх өнцгөөс шүүмжлэлтэй хандаж, төөрөгдүүлсэн ойлголт авсан нь олон байна. Тиймээс бүрэн дүүрэн мэдээлэл өгөх үүднээс дараах агуулгыг бэлдлээ.

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргасан тухай мэдээлэл Монгол Улсын төв банкны албан ёсны сайтад 2025 оны 12 дугаар сарын 09-нд нийтлэгдсэн.  Монголбанкны албан ёсны сайтын “Мөнгөн тэмдэгт” цэсээс дурсгалын цаасан, зоосон мөнгөн дэвсгэрт болон гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийг харах боломжтой.

Гүйлгээнд байгаа цаасан мөнгөн тэмдэгтэд 1-20,000 төгрөг хүртэлх нийт 11 мөнгөн тэмдэгт байна. Хамгийн сүүлд 2006 онд 20,000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх хэвлүүлж байжээ.

Эх сурвалж: Монголбанк

Дурсгалын цаасан мөнгөн тэмдэг цэсэд 100,000, 20,000, 10,000, 5,000 төгрөгийн бэлэг дурсгалын мөнгөн дэвсгэрт байна. Эдгээр мөнгөн дэвсгэртээс гурвыг нь гүйлгээнд ашиглаж болох юм. Үүнд:

  • Дурсгалын 20,000 төгрөгийн дэвсгэрт дээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Great Mongol State 800 years” хэмээн бичигтэй.
  • 10,000 төгрөгийн дэвсгэртэд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан лого, морьтон баатрыг байршуулсан.
  • 5,000 төгрөгийн дэвсгэр дээр Монгол Улсад банкны тогтолцоо үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн ойн лого, морьтон баатрын дүрс оруулсан ба 2024 онд цөөн тоогоор гүйлгээнд гаргасан.
Эх сурвалж: Монголбанк

Бэлэг дурсгалын зориулалттай 100,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглах боломжгүй юм. Харин шалгасан мэдээлэлд ямар нэг дэлгэрэнгүй тайлбаргүйгээр, “мөнгөн дэвсгэрт гарахад бэлэн боллоо” гэх агуулгатай түгээсэн нь гүйлгээнд ашиглах боломжтой шинэ мөнгөн дэвсгэрт гарсан мэт ойлголт өгч төөрөгдүүлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“100 000 төгрөгийн дэвсгэрт гархад бэлэн болжээ” гэх мэдээлэл түгээжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document