Search

Хаан банкнаас бэлэг урамшуулал олгож байна хэмээн хуурч, иргэдийн хувийн мэдээллийг авч, залилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1720

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монголын бүх иргэдэд зориулсан сугалаа явагдаж байна! Хүн бүр хожих боломжтой!” гэсэн агуулгатай постыг нэгэн холбоосны хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Пост түгээсэн пэйжийг гаднын улсаас удирддаг, цөөн дагагчтай, ямар нэг холбоо барих утас, хаяг оруулаагүй, хавсаргасан вэбсайт нь хоёрхон хоногийн өмнө үүссэн зэрэг залилангийн шинжүүдийг агуулжээ. Мөн Хаан банк болон ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс энэ тухай сэрэмжлүүлж, иргэдийг хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарууллаа.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 24-нд “Mongolia 2026” нэртэй Facebook пэйж “Монголын бүх иргэдэд зориулсан сугалаа явагдаж байна! Хүн бүр хожих боломжтой!” гэсэн агуулгатай постыг нэгэн холбоосны хамт түгээжээ.

Пост түгээсэн пэйжийг шалгавал 2021 оны 09 дүгээр сарын 24-нд үүссэн, Вьетнамаас удирддаг, 77 дагагчтай, танилцуулга хэсэг нь хоосон, ямар нэг постгүй байлаа. Эдгээр нь хуурамч пэйжийн түгээмэл шинж тэмдэг юм.

Пэйжийн ил тод байдлаас Ads буюу төлбөртэй постуудыг орж харахад, энэ төрлийн 20 гаруй постыг төлбөртэйгөөр түгээж байна.

Домэйн, вэбсайт шалгадаг Who.is хэрэглүүрээр төлбөртэй түгээсэн постод холбосон
mongol-cp.cc” гэх домэйнийг шалгахад, 2025 оны 12 дугаар сарын 23-нд үүссэн, Хонг Конгийн Nicenic International Group гэх компаниас худалдаж авсан нь харагдаж байна. Ердөө хоёрхон хоногийн өмнө тус вэбсайт бий болсон нь залилангийн шинж чанартай гэдгийн нэг нотолгоо юм.

2025 оны 12 дугаар сарын 22-нд Хаан банкны албан ёсны пэйж “Бэлэн мөнгө хожлоо гэсэн зараас болгоомжил” гарчигтай сэрэмжлүүлгийг нийтэлжээ. Цаашлаад сугалаа, хонжвороор урхидаж харилцагчдын хувийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого ихээр бүртгэгдэж байгааг дурдахын зэрэгцээ хувийн мэдээллээ өгөхгүй байх, нэвтрэх нэр, нууц үгээ хэнтэй ч бүү хуваалцах, сэжигтэй линк дээр дарж орохгүй байх зэргийг анхааруулжээ.

2025 оны 12 дугаар сарын 23-нд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Facebook пэйждээ энэхүү шинэ төрлийн луйврын талаар сэрэмжлүүлжээ. Тус сэрэмжлүүлэг нь “Хаан банк шинэ жилийн баярыг тохиолдуулан урамшуулал, бэлэг олгож байна гэх аргаар урхидаж, иргэдээс хувийн мэдээллийг нь аваад, банкны аппликэйшнээр мөнгийг нь залилж байна. Ямар ч арилжааны банк, санхүүгийн байгууллага утсаар, чатаар таны хувийн мэдээллийг хэзээ ч асуухгүй. Зөвхөн өөрийн биеэр үйлчилгээ авч байх үед л таны хувийн мэдээллийг асуудаг” хэмээн анхаарууллаа.

Цахим орчинд арилжааны банк болон санхүүгийн байгууллагын нэр, лого, зургийг ашиглан, залилж иргэдээс хувийн мэдээллийг авах тохиолдол түгээмэл байдаг. Иймд та хувийн мэдээллээ өгөхөөс урьтаж тухайн хаяг болон вэбсайт нь албан ёсных эсэхийг шалгаж байгаарай. Facebook пэйжийн ил тод байдлыг нь шалгах, вэбсайтыг Who.is, Urlvoid хэрэглүүр ашиглан домэйн хаяг нь хэзээ, хаана үүссэн, хэн эзэмшдэг зэргийг нягталж байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Монголын бүх иргэдэд зориулсан сугалаа явагдаж байна! Хүн бүр хожих боломжтой!” гэсэн агуулгатай постыг нэгэн холбоосны хамт түгээжээ.

Check document