Search

Богино хугацаанд их жин хасах коктейль гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1715

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Богино хугацаанд их жин хасах найруулдаг коктейльны сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бүтээгдэхүүний орц найрлагад дурдсан эмийн ургамал, жимсийг нэг дор ашиглаж хийсэн туршилт  судалгаа байхгүй. Мөн орц найрлагын сөрөг нөлөөг нээлттэй мэдээлэлгүй, хуурамч сурталчилгаа явуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 17-нд Эрчимтэй Тураах Коктейл хуудаснаас найруулж хэрэглэдэг тураах бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 46 реакц, 37 сэтгэгдлээр идэвхжүүлж, 158 удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “Та 1 сарын хугацаанд эрүүлээр 10-25 кг хасаад мөн ходоод гэдсээ цэвэрлэмээр байна уу? Манай бүтээгдэхүүн нь 100 хувь ургамлын гаралтай хөхүүл жирэмсэн, хүүхэд хүртэл ууж болдгоороо давуу талтай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хориглох, харшлах заалт ч мөн байхгүй. Эргэж таргалахгүй гэдгээрээ онцлог бөгөөд дотор хаван болоод дотор өөхлөлтийг маш сайн гадагшлуулж, эрүүлээр жин хасахад тусалдаг. Хоолны дуршил буурна, бүдүүн нарийн гэдсийг маш сайн цэвэрлэнэ” гэх агуулгыг дурджээ.

Xaura брэндийн албан ёсны сайтад тураах кофе, коктэйль зэрэг бүтээгдэхүүний товч мэдээлэл буюу бүтээгдэхүүний найрлагыг оруулжээ. Тус тураах коктэйлийн найрлагад “Жимнема, цагаан гаа, гарциния Камбожиа, шар сүүний уураг, ногоон цайны ханд, А, С, D3, Е витаминууд, В1, 3, 5, 6, 7, 12 витаминууд, магни, цайр, төмөр” гэх орц оржээ. Бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “Уг бүтээгдэхүүн эм биш, ямар нэг өвчний эмчилгээнд ашиглах боломжгүй” хэмээн онцолсон байна. Бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй.

Үргэлжлүүлэн PubMed, Google Scholar, ScienceDirect, ResearchGate, JSTOR, Wiley Online Library зэрэг судалгааны сангаас “Гимнема, гарциния, цагаан гаа, ногоон цай, шар сүүний уураг” гэх түлхүүр үгээр хайхад бүтээгдэхүүний орц найрлагад дурдсан эмийн ургамлуудыг нийлүүлэн судалсан судалгаа байхгүй байна.

2025 онд хийсэн “Хиймэл оюун ухааны загвар ба эм, ургамлын харилцан үйлчлэлийн үнэлгээний хэрэгсэл” судалгаанд “Ургамлын найрлага дахь олон идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд нь тус бүр өөрийн гэсэн PK (биед үзүүлэх эмийн концентраци) болон PD (эмийн биологийн нөлөө) профайлтай байдаг нь ургамлын гарал үүсэл, хураах нөхцөл, боловсруулах арга зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ижил ургамлын багц хооронд хүртэл өөр өөр байж болно. Энэ нь химийн болон биологийн нөлөөллийн зөрчилд хүргэдэг” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээ хийгээгүй идэвхтэй бүрэлдэхүүнтэй олон эмийн ургамал хамтад нь хэрэглэх нь хоорондоо зөрчилдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болзошгүй.

Бид өмнө нь Garcinia cambodia  жимс агуулсан тураах бүтээгдэхүүний тухай мэдээллийг шалгаж, тус найрлага нь “ховор тохиолдолд элэгт сөрөг нөлөө үзүүлдэг ба  Австрали, Франц, Солонгос улс элэгний ямар нэг өвчинтэй хүмүүс хэрэглэхээс зайлсхийхийг анхааруулсан” тухай тайлагнаж байсан. Гэтэл шалгасан мэдээлэлд “Хориглох, харшлах заалт байхгүй, хөхүүл жирэмсэн, хүүхэд хүртэл ууж болно” хэмээн орц найрлагын сөрөг нөлөөг нээлттэй мэдээлэлгүй хүн бүр хэрэглэж болно хэмээн сурталчилжээ.

АНУ-ын Холбооны худалдааны комиссоос гаргасан “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“ -д шалгасан мэдээлэлд “богино хугацаанд их жин хасна, хүн бүрд тохирно” гэх агуулга нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны арга болохыг онцолсон.

Хурдан хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл бус бөгөөд булчин сулрахцөсний чулуу үүсэххоол тэжээлийн дутагдалд орохбодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй. АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэнгийн сайтад 7 хоногт ойролцоогоор 1-2 фунт буюу 0.5-1кг хасах нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвИх Британийн Үндэсний эрүүл мэндийн албанаас эрүүлээр жин хасахад 7 хоногт 0.5-1 кг жин хасахыг зөвлөсөн байна.

Дүгнэлт

Бүтээгдэхүүний орц найрлагад дурдсан эмийн ургамал, жимсийг нэг дор ашиглаж хийсэн туршилт  судалгаа байхгүй. Мөн орц найрлагын сөрөг нөлөөг нээлттэй мэдээлэлгүй, хуурамч сурталчилгаа явуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Xaura брэндийн албан ёсны сайт

Судалгааны сангийн илэрцүүд

Хиймэл оюун ухааны загвар ба эм, ургамлын харилцан үйлчлэлийн үнэлгээний хэрэгсэл” судалгаа 

““Илүүдэл өөхийг бүрэн арилгана” гэх агуулга бүхий бичлэг төөрөгдүүлсэн” баримт шалгалтын тайлан

АНУ-ын Холбооны худалдааны комиссоос гаргасан “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“

“Илүүдэл жин, таргалалттай насанд хүрэгчдийн жин хасах хурд нь удаан хугацааны туршид жин нэмэхэд үзүүлэх нөлөө” судалгаа

Чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний болон бөөрний өвчний үндэсний хүрээлэн 

“Алдартай хоолны дэглэмд микроэлементийн дутагдлын тархалт” судалнаа

Хамгийн том ялагдагч тэмцээнээс хойш 6 жилийн дараа бодисын солилцооны байнгын дасан зохицох” судалгаа

АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэнгийн сайт 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн сайт 

Үндэсний эрүүл мэндийн албаны сайт

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Богино хугацаанд их жин хасах найруулдаг коктейльны сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ.

Check document