Search

News.mn мэдээллийн сайтыг дуурайлган хийсэн хуурамч вэбсайтаар залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1713

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Насан дээрээ дараад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ашиг тусыг хүртээрэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зурагтай постыг холбоосны хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус холбоос нь news.mn-ийн лого, загварыг ашиглан бүтээсэн хуурамч вэбсайтаар иргэдэд итгэл төрүүлэн, хувийн мэдээллийг нь авахын зэрэгцээ “хөрөнгө оруулалт хийж, мөнгөө өсгөн аваарай” хэмээн давхар санхүүгийн залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 18-нд “Emir Hayes Shawn Caden” нэртэй Facebook пэйж “Насан дээрээ дараад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ашиг тусыг хүртээрэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зурагтай постыг холбоосны хамт түгээжээ. Тус постыг 138 реакц, 59 сэтгэгдлээр идэвхжүүлж, 45 удаа цааш түгээжээ.

Мэдээлэл түгээсэн хуудас нь “Emir Hayes Shawn Caden” гэх гаднын нэртэй, профайл зураггүй, 155 дагагчтай, пэйжийн төрөл “Men’s clothing store” буюу эрэгтэйчүүдийн хувцасны дэлгүүр, танилцуулга хэсэг нь хоосон, ямар ч пост байхгүй зэрэг нь хуурамч пэйжийн түгээмэл шинжүүдийг агуулж байна.

“Насан дээрээ дараад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ашиг тусыг хүртээрэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зурагтай постыг холбоосны хамт түгээжээ. “zuderey.pro” гэх домэйнтэй холбоос дээр дарж ороход news.mn мэдээллийн сайтыг дуураймлаар хийсэн 2025 оны 12 дугаар сарын 16-ны хувилбар байлаа. Лого зураг дээр “Орон инвест” гэж байгаа боловч агуулгын текст нь “Орхон инвест” хэмээн зөрж байна. “Орон инвест” эсхүл “Орхон инвест” аль, аль нь Open Datalab Mongolia дээр бүртгэгдээгүй компани байв.

Хуурамч вэбсайтын нүүр хуудас, агуулга

www.zuderey.pro гэх домэйнийг шалгахад нэг сарын өмнө буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-нд үүсгэсэн байгаа нь хуурамч вэбсайтын нэг түгээмэл шинж тэмдэг юм. Харин news.mn вэбсайтын домэйнийг 2007 онд авч байжээ.

Хуурамч вэбсайт болон news.mn-ийн мэдээллийг харьцуулав

Дараах байдлаар хөрөнгө оруулж, мөнгөө өсгөнө хэмээн сурталчилжээ. Цаашлаад элсэхийн тулд овог, нэр, и-мэйл, утасны дугаараа өгч бүртгүүлэхийг шаардсан форм байлаа.

Вэбсайтын хэрэглэгчдийн сэтгэгдэл хэсэгт “ашгаа хүртсэн”, “сайн платформ”, “бүртгэлээс хоцорчих вий” зэрэг тогтмол текстийг цаанаасаа оруулж өгсөн нь иргэдэд үнэн мэт ойлголтыг төрүүлж байна. Үүнээс гадна сэтгэгдэл бичээд “илгээх” товчлуурыг ажиллахгүй болгосон нь залилуулсан хүмүүс сэтгэгдэл бичихээс зайлсхийсэн хэрэг юм.

Цөөн дагагчтай, ямар нэг пост, профайл зураггүй хуурамч пэйжээс хөрөнгө оруулж, мөнгөө өсгөхийн тулд нэгэн вэбсайт руу орж, бүртгүүлэхийг шаарджээ. Тус вэбсайт нь нэг сарын өмнө үүссэн, news.mn мэдээллийн вэбсайтыг дуурайлган хийсэн хуурамч байв. Цаашлаад хувийн мэдээллийг иргэдээс авч, мөнгө өсгөх боломж хэмээн сурталчлан санхүүгийн залилан үйлдэж байна.

Иймд та аливаа вэбсайтыг urlvoid.com, who.is хэрэглүүрээр хэзээ үүссэн, хэн эзэмшдэг, хаанаас сервер авдаг, холбоо барих мэдээлэл зэрэг мэдээллийг авах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

News.mn-ийн албан ёсны вэбсайт

urlvoid.com – Вэбсайт, домэйн шалгадаг хэрэглүүр

who.is – Вэбсайт, домэйн шалгадаг хэрэглүүр

Open Datalab Mongolia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Насан дээрээ дараад хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ашиг тусыг хүртээрэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зурагтай постыг холбоосны хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document